Эмэгтэй хүн бүрийн заавал мэдэж байх ёстой ичимдэг эрхтний 5 өвчин, хэрхэн үтрээгээ зөв арчиллах талаар зөвлөж байна

access_time October 17, 2017
remove_red_eye 460

Эмэгтэй хүний биеийн хамгийн чухал хэсэг бол үтрээ байдаг. Харин тухайн хэсэгтээ анхаарал тавихгүй байсаар элдэв төрлийн өвчинтэй болж, эцэс сүүлд нь харамсах нь бий. Тиймээс бид охид, бүсгүйчүүддээ зориулан эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой ичимдэг эрхтний өвчнийг танилцуулж, анхааруулга өгөхийг зорилоо. Та нэгэнт өвчилсөн хойно нь харамсаж суулгүй, эртнээс сэргийлэх хэрэгтэй юм.

1.Яагаад өвчилдөг вэ? Үтрээнд үрэвсэл үүсч, мөөгөнцөртөхөд хэд хэдэн шалтгаан бий. Антибиотикийн хэрэглээ Жирэмслэлтээс хамгаалах эмний хэт их хэрэглээ Чихрийн шижин өвчин Дархлааны систем муудсан Илүүдэл жин Ариун цэвэр сахиагүй

Эдгээр шалтгааны улмаас та үтрээний мөөгөнцөртэй болж мэдэх юм. Мөн үүнээс гадна өөр шалтгаанууд ч бас байх аж. Хэт их хэмжээний антибиотик хэрэглэж, бие дэх бактериа устгах гэж оролдох нь эсрэгээрээ үтрээний мөөгөнцөртэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Бариу дотуур өмд тогтмол өмсөх нь үтрээнд сөргөөр нөлөөлж, өвчлөх шалтгаан болдог. Үтрээнд хэсэгтээ “тальк” болон элдэв төрлийн тос түрхэж, саван хэрэглэх нь тийм ч зөв үйлдэл биш юм.

Шинж тэмдэг: Ичимдэг эрхтэн маш ихээр загатнах Доошоо эвгүй үнэртэй, өтгөн зүйл гарах Үтрээ орчмын арьс улайх Бие засахад хөндүүрлэх
Сексийн үеэр өвдөлт мэдрэгдэх

2.Хэрхэн сэргийлэх вэ? Уураг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, эрүүл амьдралын дэглэмийг баримтлаарай. Цусан дахь сахарын хэмжээгээ хянаж, тогтвортой байлгахыг хичээгээрэй. Энэ нь таныг үтрээний мөөгөнцөртэй болохоос сэргийлнэ.. Хэрэгцээгүй нөхцөлд антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Сексийн үед хамгаалалт хэрэглэж, ариун цэврээ сахиарай.

3.Үтрээний ариун цэврийг хэрхэн сахиж, эрүүл байлгах вэ? Үтрээ нь биеийн хамгийн эмзэг хэсэг тул анхаарал, халамж шаардаж байдаг. Үүний тулд та дараах арга хэмжээг аваарай. Та үтрээгээ угаахдаа зориулалтын саван ашиглаж болох бөгөөд дараа нь цэвэр усаар зайлах хэрэгтэй. 00-ын цаас хэрэглэхдээ үргэлж дотор талыг нь эргүүлж арчиж байгаарай. Ингэснээр таны үтрээнд халдвар орохоос сэргийлж байгаа хэрэг юм. Чанартай, даавуун дотуур өмдийг сонгож өмсөхийг зөвлөе. Мөн дотуур өмд тань хэт бариу байж болохгүйг анхаараарай. Усанд сэлсний дараа тэр дор нь усны хувцсаа солих хэрэгтэй. Учир нь чийгтэй орчин үтрээнд мөөгөнцөр үүсгэх гол шалтгаан болдог. Нэг төрлийн ариун цэврийн хэрэгслийг тогтмол хэрэглэж болохгүй. Аль болох тогтмол өөрчилж сольж байгаарай. Үтрээндээ үнэр дарагч болон хөлс дарагч, “тальк” зэргийг түрхэж болохгүй.

4.Хэрхэн эмчлэх вэ? Тампоны оронд ариун цэврийн хэрэгслийг хэрэглэж байгаарай. Саван ашиглалгүй өдөр бүр үтрээгээ усаар угааж хэвших хэрэгтэй.
Сексийн үед өвдөлт мэдрэгдвэл нэг хэсэгтээ бэлгийн ажлаас татгалзаарай.

5.Санамж Хэрвээ эдгээр зөвлөмжүүд танд тус болохгүй бол яаралтай эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг анхаараарай.
caak.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959