Эмч нарч чанга биетэй охин байнашд. Нэртэйгээр нь араг тэвэрч төрөхгүй гээд л цаашлуулаад л…

access_time November 9, 2017
remove_red_eye 127

1-р курсын оюутан байлаа. Ядаж байхад гэр хөдөө байдаг болохоор сургуулийнхаа дотуур байранд байдаг байсан юм. Байрны сор охидын нэг гэжуагаа болоогүй тэр чинь. За тэгээд л ангийнхаа нэг залуутай үерхсэн юм. Шинэ жилээр өрөөнийхөн гэр гэрлүүгээ явцан би ганцаараа айгаад байсан тул найз залуугаа дуудсын. Тэгээд л охидын нойлны цонхоор хайрыгаа оруулаад л хамт хоновоо. Бидний анхных байсан тул удсанчгүй дууссан тэр шөнө. За тэгээд ирэх ёстой юм ирдэггүй шүү.

Тест аваад үзтэл 2 зураас ёлтойж байв. Айх баярлах зэрэгцээд шууд уйлчихсан. Хамгийн түрүүнд хайртдаа хэлсэн хэсэг чимээгүй болж байснаа уйлаад л хайртай шүү чамдаа гээд л. Анхны хүүхэд авахуулж болдоггүй гээд л ээж аавд хэлж болдоггүй. Аягүй бол хичээл хий гэж явуулсан биш хүүхэд хийлээ гээд бөөн юм болно. За тэгээд л бид 2 нуулаадаа. Цагаан сараар ч гэрлүүгээ очоогүй. Хичээлийн хажуугаар хорооллын Хонг Гил Донд зөөгч хийнэ. Заримдаа 19-н нэхмэлийн цехээс тэмээний ноосон малгай ороолт оймс бээлий бөөндөж аваад л зарна. За тэгсэн чи чинь яачихдаг хүүхэд вэ гээд ээж хотруу суучихлаа гэдиймдаа.

Би гэдэг хүн чинь хаа байсан 3 сард дадлагатай гэж хэлээд ээжийг буцтал найз нөхдийхөөр гэр хийсэндээ. Жирэмсэн нэрийдлээр дүнгүүд ч сайн гарсым. Найз залуу маань хичээлдээ суугаад би гэдэг хүн чөлөө авчихсан ажил хийдэг байсан юм. Гэдэс том болоод халагдчихсан гэрээрээ юм оёж хатгамал хийж зардаг байлаа. Эхо-д үзүүлсэн 2 ихэр гэж байна. Би ч за 2 хүүхэд нөхөр 3 лаа яаж шуухан авч явна даа гээд л түмэн бодол. Хүний хийж болох бүх л юмыг хийдэг байсандаа. Гэдэс жоохон л өвдвөл эмнэлэг гүйж очоод эмчээ би төрлөө гээд л орилж гарна даа. Эмч болоогүй байна гээд л буцаана.

Нэг өдөр нөхөр бид 2 буцаж явтал айхтар өвдөж ус гарчихлаа. Сандраад л нэг таксинд суугаад явав. Нөхөр маань уйлаад л жолооч ахыг ахаа манай хайрыг авраачдээ гээд л уйлаад байсан. За тэгсэн яасан эхний ихэр машинд төрсөн. Жолооч ах эх барьсандаа. Нөгөө ихэр маань эмнэлэгт ороод гарсан. Эмч нарч чанга биетэй охин байнашд. Нэртэйгээр нь араг тэвэрч төрөхгүй гээд л цаашлуулна.

Тэр их өвдөлт тэр их аз жаргалыг мэдэрсэн би ээждээ баярлалаа хайртай шүү гэдэг үгийг хамгийн түрүүнд хэлмээр байсан. Нэгэнт гарцан хүүхдийг одоо яаж чадахавдээ би чадсаан. Ээж шууд л уйлаад муу эргүү охин заа чи ийм өөдгүй байхгүй юу эрт хэлэхгүй гээд л утсаа тасалцан. Хэсэг уйлсан бололтой эргэж залгаад аав бид 2 нь шинэ хонь гаргаад очлоо гэсэн. Одоо бид хэд сайхан л амьдарч байна. Гэр бүл гэдэг хамгийн сайхан нь. Одоо 2 ихэр маань бага ангид сурч байгаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959