Нөгөө хүүхэн нь машин авч өг үгүй бол нөхрийг чинь фэйсбүүкээр нүдний булай болгоно гэнэ

access_time November 11, 2017
remove_red_eye 190

Нөхрөө хашраах гээд түр салсан биш өөр хүнтэй явалдах бүр хүүхэдтэй болох боломжийг нь нээж өгсөн юм шиг байна аа. Яахаа мэдэхээ байлаа, зөвлөгөө өгч туслаач. Нөхөр маань хөдөө уурхайд 14 гарч 7 амардаг юм. Цалин өндөр тулдаа л ажилладаг байсан болохоос үнэндээ хөдөө ажиллах хэцүү байдаг.

Бүх л зүйл эхнэрийн толгой дээр ёстой гадаа гарч эр гэрт орж эм болно. 7 хоног нөхөр амрах үеэр эхнэр хүн болсон хойно бас жаахан эрхлэх өөрийгөө тоолгох хүсэл төрнө гэтэл нөхөр маань ядарч ирлээ гээд хоол хийлгүүлж идээд, видео тоглоом тоглоод суух дуртай. Эрх биш 2 хүүгээ амарч байх хугацаандаа цэцэрлэг сургуульд ганц нэг хүргэж өгнө. Эхлээд ч шүд зуугад тэвчээд байлаа, сүүлдээ арга тасраад танай гэрийн босоо боол байж чадахгүй гээд хэрэлдлээ. Тэгсэн нүүр рүү алгадчихдаг юм даа. Би ч хэлэх хэлэхгүй үгээр хэлж дайрсан л даа гэхдээ надад гар хүрнэ гэж бодоогүй тэгэхээр нь хашраах санаатай 2 хүүхэдтэйгээ орхиод явчихваа. Явах явахдаа бүр хөдөө эгчийнх рүүгээ явчихлаа.

Манай хүн эхлээд гуйгаад л буцаад ир гээд байхаар нь сайн хашраая гэж бодоод тэвччихлээ. Хүний гэрт хэцүү л байсан л даа тэгэхдээ хашраах гээд тэвчсэн биш бүр 1 сар тусдаа амьдарчихсан. Гэтэл хүүхдүүдээ эцэг эх дээрээ өгөөд ажилдаа явсан юм билээ 2 дахь ирэлт дээрээ намайг байхгүй болохоор нь уурандаа архи ууж байгаад согтуу байхдаа нэг хүүхэнтэй унтчихсан бололтой.

Нөгөө хүүхэн нь жирэмсэн болчихсон, одоо хүүхдийг нь гаргана гээд байнга мөнгө нэхээстэй бас дарамтлаастай. Надаас салаад сэтгэлээр унаад уур нь хүрчихсэн гомдчихсон явж байхдаа сэтгэлээ онгойлгох гэж ярьж сууж байгаад архи уугаад тэгээд л согтуу нөхдүүд унтаж хэвтсэн юм байх. Сална энэ тэр гээд сар гаран хүний гэрт тэнэгтэж байж байгаад гуйлгуулж гувшуулж гэртээ ирээд овоо сайхан байсан чинь сүүлийн үед нөхөр маань сандраад, нүд нь бүлтэлзээд, байж суух газраа олж ядаад байхаар нь унтсан хойгуур нь хурууг нь уншуулж байгаад утсыг нь шалгасан чинь хүүхэдтэй болсон хүүхэн нь баахан дарамталсан мөнгө нэхсэн мессеж биччихэж. Бүр уур хүрээд гомдоод болдоггүй, одоо нээрэн яах вэ

Нөхрөө улайлгаж бүгдийг нь хэлүүллээ. Тэгсэн нэг удаа унтсан, өөрөөс нь хүүхэдтэй болсон гээд байгаа. Өөрөө ч өөрийнх нь хүүхэд мөн бишийг мэдэхгүй байгаа бололтой, гэхдээ тэр хүүхэн итгэл төгс яриад хэлээд байгааг бодоход мөн л байх. Авахуулъя гэхээр өмнө нь зулбаж байсан ч гэнэ үү авахуулж байсан ч гэнэ үү тэгээд энэ удаа авахуулахгүй гаргах юм байх. Эцэг нь учраас хариуцлага үүр бас мөнгө өг гээд баахан нэхэж. 2 хүүхдээ аваад салдаг ч юм билүү гэж бодогдох юм. Арай ч дээ ганц сар яваад ирж байхад яаж байгаа юм бэ чи тэр хүүхэн рүүгээ зайл гэхээр чи өөрөө хүн гуйгаад гувшаад байхад хүн тоохгүй гэр орноо орхиод яваа биз дээ чи л үр хүүхэд хань ижилээ орхиж дэмий тэнэж байж ийм юм боллоо гээд байх юм.

Тэгээд бас чи ч гэсэн юу ч хийж явсан юм билээ гээд байх юм. Тэгээд зогсохгүй сүүлийн үед биенээс сонин юм гараад эмчид үзүүлсэн трихиминоз авчихсан байна гэх юм. Яах вэ яг галзуурах нь ээ. Бүр салъя баръя гэхээр нөхөртөө хайртай байгаад байдаг, 2-ын 2 нялх хүүхэдтэй байгаад байдаг бүр анхнаасаа л яах гэж тэнэгтэв ээ гэж бодогдоод байх юм. Би ёстой яах вэ? Тэр хүүхэн нь бүр манай хүнийг эхнэр хүүхэдтэй байсныг ч мэдэж байгаа юм. Намайг байхгүй үед нэг хоёр удаа хүүхдийг маань цэцэрлэгээс нь авч гэрт нь хүргэж өгч тэр битгий хэл хоолонд оруулсан байгаа юм. Энэ хүүхнүүд чинь одоо юу болчихсон юм бэ?

Би бүр үнэхээр яахаа мэдэхээ байгаад байна. Ёстой харалдаггүй нүүр түлэгддэггүй арьс байна гээд нөгөө хүүхэнтэй нь уулзсан чинь нэг л удаа унтсан гэхдээ жирэмсэн болсон одоо гаргана та 2 байр машин авч өг үгүй бол нөхрийн чинь ажлын газар фэйсбүүкээр нүдний булай болгоно. Эхнэр хүүхэдтэй байж өөр хүүхэн рүү шүлсээ үсэргэж байж жирэмсэн болгочихоод хариуцлагаа үүрэхгүй байна гээд цацна гээд бүр барьж идэх дөхлөө. Энэ нийгэм чинь ямар аймар болчихсон юм бэ. Сүүлдээ эр нөхөртөө эрхлэх өөрийгөө тоолгуулах гэсэн биш ёстой гай боллоо л гэж бодож сууна. Би яах ёстой вэ?

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959