Би эхнэртээ өөр хүүхнээс өвчин авсан гэдгээ яаж хэлэх вэ

Сайн байцгаана уу би үнэхээр том аюулд унаад байна. Манай эхнэр жирэмсэн дөнгөж хоёр сартай. Би өнгөрсөн долоо хоногт ажлынхантайгаа гарсан юм. Манайд шинээр орсон нээх дажгүй хүүхэн надад таалагдаад байсан уу манайхан үүнийг хэн түрүүлж үзэх болж гэж тамхилахдаа шивнэлддэгээс болсон уу тэр өдөр тэр хүүхэн намайг өдөж илт талтай байхаар нь бид хоёр тэр орой унтчихсан юм.

Гэтэл би түүнээс бэлгийн замын халдварт өвчин авчихсан байна. Би эхнэртээ яаж хэлэх вэ учир нь би эхнэртэйгээ бас унтчихсан. Хөөрхий эхнэрээ бодохоор галзуурах шахаад байна. Тэр үүнийг олж мэдээд яахын ч одоо нүдэндээ харж байна. Би яаж хэлэх вэ одоо л хурдан хэлэхгүй бол миний амнаас биш инээж ороод эмчийн өрөөнөөс өвчтэй гэдгээ мэдээд гарч ирнэ. Ийм зүйл зүйл хийлгэж чадахгүйнэ. Надад та бүхэн яаралтай туслаарай. Би яг яаж хэлэх вэ? Та бүхэнд иймэрхүү зүйл тохиолдож байсан байхдаа яавал арай эвтэйхэн ойлгуулах вэ ?

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*