Японы комисcын төмрийн сэгнээс энэ амьдрал нь хямдхан байсан байна лээ…

access_time November 11, 2017
remove_red_eye 813

Би одоо 33 настай бас 5 настай нэг охинтой. Би саяхан эхнэрээсээ салсан. Бид 2 нэг гэрт ороод 7 жил анх танилцаад 9 жил болж байна. Гэтэл хэд хоногийн өмнө ажилдаа явахынхаа өмнө эхнэрийнхээ утсыг шалгатал миний гол хөмрөх шиг л болсон. Яагаад утсыг нь шалгасан бэ гэхээр сүүлийн хэдэн сар нэг л хачин болчихоод байсан юм. 2 нүдэндээ ч итгээгүй. Надаас гадуур хөгшин хүнтэй явалддаг байсан байна лээ. Бүр хэд хэдэн удаа бие үнэлэж байсан нь мэдэгдсэн.

Би хувиараа бизнес эрхэлдэг учир сардаа 5 хоног гадагшаа явчихдаг байлаа. Тэр хойгуур л амжуулдаг байсан байна лээ. Охиноо өөр дээрээ авсан. Би тэр хүнд хэнээс ч илүү итгэдэг байлаа. Гадуур шоудаад хэдэн цагт ч ирсэн уурлаж юм хэлдэггүй байлаа. Би одоо охиноо харахаар л тэр хүнд голдоо ортол гомдож байна. Намайг биш юмаа гэхэд ийм хөөрхөн охиноо бодож болоогүй юм байхдаа гэж бодохоор л…

Тухайн үедээ тэр хүнийг үг дуугүй хөөгөөд явуулсан ч дараа нь нухацтай тайван ярилцаж үзсэн. Тэгээд яагаад биеэ үнэлсэн юм бэ гэхээр би машинтай болохыг хүссэн гэсэн хэтэрхий тэнэг хариулт хэлж билээ. Чихэндээ ч итгээгүй арай ч дээ. Японы комисcын төмрийн сэгнээс энэ амьдрал нь хямдхан байсан байна лээ. Энийг уншихад би эхнэрээ нэн ядуу амьдруулсан мэт сонсогдож байгааг мэдэж байнаа.

Гэтэл үнэнэдээ үгүй шүү. Миний бизнес бага зэрэг уналтад орж машинаа зарж басйан боловч хэзээ ч эхнэрээ гэр хороололд түлээ нүүрс хагалуулж хоолгүй хоосон хонуулж үзээгүй ээ. Одоо надад эмэгтэй хүнд итгэх ямар ч итгэл байхгүй болсон. Бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч мэт санагдах боллоо. Энэ буруу гэдгийг мэдэж байна.

Нэг юм асуухад эмэгтэй хүний ухаан үнэхээр ийм ахархан байдаг хэрэг үү? Өнгө мөнгө түр зуурын зугаа цэнгэлийн өмнө юугаа тавиад туухад бэлэн байдаг гэж үү? Охин маань үе үе ээжийгээ асууна. Тэгэх болгонд нь миний гол зангираад л явчихдаг. Ер нь өмнө нь анзаардаггүй ч байж. Сүүлийн үед илт анзаарагдах болсон нэг зүйл нь гэвэл энэ социал гэдэг зүйлээс болж гадуур маш их салалт араар тавилт биеэ үнэлэлт нэмэгдэж байна. Аан тэгээд гол асуудалдаа ороё.

Би энэ явдлыг олон талаас нь бодлоо. Тэгээд охиноо бодоод эргэн нийлэе гэхээр миний дотор дэндүү гомдолтой байна. Тэгээд ч итгэх итгэл минь ор мөргүй алга болсон. Намайг өмнө нь хуурсан хүн дахиад хуурахгүй гэх баталгаа байхгүй шдээ. Аль эсвэл би бас өөр хүүхэнтэй явалдчихвал миний дотор уужрах болов уу? Та нар юу гэж бодож байна? Аль эсвэл бүр мөсөн салаад охиноо өнчрүүлэх үү?

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959