Шуурхай мэдээ: Замын-Үүдээс хүүхдийн цогцос олджээ

access_time November 13, 2017
note Мэдээ
remove_red_eye 1086

Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа арав дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон юм.

Тэгвэл охиныг хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дутуу баригдсан барилга дотроос 13 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүү эцэг эхтэйгээ маргаж гэрээсээ гарч явсан ч маргааш нь ийнхүү амиа алдсан байдалтайгаар олдсон гэнэ. Хүүгийн цогцос гаднаа ил харагдах ямар нэг шарх сорвигүй нас барсан байсан тул урьдчилсан байдлаар осгосон байж болзошгүй хэмээн тус сумын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959