Сэлэмтэй зодолдсон найман залууг шалгаж байна

Сэлэм эргүүлж зодолдсон найман залууг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Энэ сарын 11-12-нд шилжих шөнө 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” бааранд зодолдож хоёр нь бэртжээ. Тэдний хоорондоо зодолдож байгаа бичлэг дээрээс үзвэл нэр бүхий нэг нь сэлэм эргүүлж бусдыгаа сүрдүүлж байгаа нь харагдаж байгаа юм. Тэднийг мөрийтэй тоглоом тоглож байхдаа маргалдаж муудалцсан гэсэн мэдээлэл байна.

Мөн үргэлжлүүлэн Баянзүрх дүүрэгт байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдсоныг цагдаагийн ажилтнууд хэллээ. Тиймээс хэргийг Баянгол дүүргийн хэлтэс, Баянзүрх дүүргийн хэлтэст тус тусад нь шалгаж байцаалт авч эхэлжээ. Тэднээс эмнэлэгт хүргэгдсэн хоёроос байцаалт авсан бол бусдыг нь хайж байгаа гэнэ.

Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт хамгаалагчдынхаа хамт зодоон хийж, сэлэм гарган танхайрчээ.

Posted by NIISLEL.mn on Sunday, November 12, 2017

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*