Драмын театрын сайхан бүсгүй жүжигчин Г.Отгонцэцэг нууцхан хуримлав уу

Кино драмын урлагт хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрх, авьяасаараа олонд танигдсан залуу жүжигчдийн нэг бол яах аргагүй УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг. “Хувьсал” продакшнаар овоглож урлагийн тайзнаа хөл тавьж байсан нь саяхан ч олон кино жүжгийнхээ дүрээр залуусын сэтгэлийг эзэмдээд буй.

Залуу нас жүжигчин хүний ур чадварыг харуулсан олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдийн хэдийнэ танил болсон. Нэгэн үе миссийн тэмцээнд амжилттай оролцож явсан жүжигчин Отгонцэцэг сүүлийн үед таг чиг байх болсон. Тэрбээр хилийн чанадад хүүхдээ төрүүлж, нам гүмхэн амьдралыг сонгох болсон. Өнөөдрийг хүртэл ямар хүнтэй сууснаа ихэд нууцалж байгаа жүжигчин бүсгүй цахим хуудсаараа 2010 онд тоглосон жүжгийнхээ зургуудаар гангарч олны нүдийг хужирлаад авав.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*