Эмнэлгээс гарч байхад нь хэн ч түүнийг тосож авсангүй..

access_time November 13, 2017
remove_red_eye 359

Нэгдүгээр төрөхийн гадаа саарал өнгийн Соната 6 маркын машин зогсоно. Төрөхийн гадаа зогсож баяр хөөрөөр бялхсан эсвэл үр хүүхэд нь эндсэн олон хүмүүсийг тэр залуу зөөдөг байв. Урьдын ёсоор эмнэлгээс хүн гарч ирэхийг хүлээнгээ тамхи асааж машинаа налан зогслоо. Тэгтэл хүүхдээ тэвэрсэн нэгэн бүсгүй гарч ирэв. Хүүхдээ тэрээр тэвэрсэний дээр тортой хувцасаа дааж ядан зогсоно. Дөнгөж төрөөд эмнэлгээс гарж байгаа нь тодорхой. Нүүр нь сэвхтэй, толгойгоо боосон, дөлгөөхөн харцтай эмэгтэй байна.Нэг ширхэг тамхийг хүн 3 минут татдаг. Жолооч залуу яг л тэр хугацаанд татсан тамхиа газар гишгэх үеээр өнөөх эмэгтэй гадаа зогсож байснаа хажуугаар нь явж өнгөрлөө.

Эмнэлэгээс гарч байхад нь хэн ч түүнийг тосож авсангүй. Магадгүй нөхөр нь хөдөө ажилтай байж ч болно шүү дээ. Гэхдээ тэр эмэгтэй уйлж байгаа нь түүнийг хэн ч хэзээ ч тосохгүй болсоныг илтгэж байв. Залуу ч хурдан машинаа асаагаад хөдөллөө. Араас дөхөж очоод:
– Такси авах уу гэхэд эмэгтэй толгой сэгсрээд яваад өгөв.
Дахин гүйцэж очоод:
– Та такси авчих л даа.
– Би автобусаар явчина. Арай хурдан байдаг юм.
– Тэгвэл та автобусны үнээр суучих. Би хүргээд өгье.
Эмэгтэй хэсэг нүдрүү нь ажиглаж харсанаа үнэн сэтгэлээсээ туслах гэж байгаа юм байна гэж итгэлээ. Залуу хэсэг яриа өдсөн боловч Дарь эхийн тэддүгээр гудамжны тэдэн тоот гэснээс өөр олигтой зүйл мэдэж чадсангүй. Хашааны дэргэд очиход эмэгтэй ямар нэгэн юм хайсаар байлаа. Тэгээд халааснааасаа 10,000₮ гаргаж ирээд наанаасаа авчих гэж эрс ширүүн эрэгтэй хүнийг үзэн ядсан хоолойгоор хэлээд үргэжлүүлэн юмаа хайсаар байлаа. Залуу:
– Би 500₮ авна гэхэд..
– Хэрэггүй ээ…км мөнгөө ав гэж хэлэв.
– Та юу хайгаав?
– Би хүүхдийнхээ бичиг баримт картын эмнэлэг дээрээ үлдээчихжээ.
– Та буу гэж нөгөө залуу хэлэв. Эмэгтэй гайхсан харцаар бууж орхилоо. Залуу цонхоо онгойлгож 10,000₮ эргүүлж өгөөд юу ч хэлэлгүй давхиад одлоо. Хэдэн цагийн дараа бичиг баримтыг нь эмнэлгээс олоод гэрт нь авчирч өглөө. Ингэж мод түлээ хөрөөдөх, юм хадах гэх мэт эр хүний хийх зүйлд туслаж өнөө хүүг өөрийн хүү шиг өсгөв. Одоо тэр хоёр 3 хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Хашаа байшингаа засаж сэлбээд түрээслүүлж одоо байрны зээл хөөцөлдөж, хүүхдүүдээ цэцэрлэгт өгч эхнэрээ ажилд оруулжээ.
Сайхан цэцгийг орхиод оддог нэгэн байхад, гундсан цэцгийг услаж ургуулаад мод болтол нь тордож чаддаг ухаантай нэгэн нь байх юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959