Монгол эрчүүд хоншооргүй гэдэг “Дээгий” онолыг баталсан хэрэг гарчээ

access_time November 13, 2017
remove_red_eye 815

Гадаад эрчүүдтэй суусан хүүхнүүд монголчуудаа муулах тал дээр ам санаа нэгддэг. Ж.Батзандан гишүүн гадаад хүнтэй суусан хүнийг улстөрд оруулахгүй гэсэн хууль санаачилж байхад нэгэн сайд хатагтай бухимдахдааа “Сөүл” зоогийн газарт нэгэн хийлч бүсгүйг дуудан “зовлон жаргалаа” хуваалцаж байсан гэдэг. Монголчуудаа муулах нь өнгө мөнгөнөөс болж харь хүнтэй дэр нэгтгэснээ цагаатгах нэг

сайхан шалтаг нь болдог. Гэхдээ хэлж байгаа зүйл нь үнэний ортой агаад монгол эрчүүд хоншооргүй гэдгээ байнга шахам “баталдаг”. Саяхан л гэхэд найз хүүхэнтэйгээ муудалцсан эр бэлэглэсэн зурагтаа нэхэж зодоон цохион хийжээ. 28 настай Б.О гэдэг залуу Налайх дүүргийн 2 дугаар хороо 7 дугаар байрны … тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.З-той хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Шалтгаан нь өөр залуутай явлаа хэмээн өгсөн зурагтаа буцааж авна гэснээс болжээ. Дээгийгийн хэлдгээр “хоншооргүй” залуу энэ тухайгаа “.. найзтайгаа 0.5 граммын 2 шил архи уусан. Тэгээд манай найз танай Золоо чинь өөр залуутай Мэри рестораны урд явж байсан гэж хэлсэн. Би түүнийг сонсоод гомдож сэтгэлээр унаад өгсөн зурагтаа буцаан авахаар шийдэн гэрийнх нь хаалгыг тогшиход

Золоо хаалгаа онгойлгохгүй гэрээсээ намайг архичин гэж хэлээд байсан. Тэгэхээр нь хаалгыг нь түлхэхэд онгойсон… гэрт нь орж зурагтаа аваад гарах гэхэд намайг элдвээр хэлж доромжилсон… хэрэлдэж хөл рүү нь өшиглөж алгадсан… гаднаас цагдаа нар ирсэн” гэжээ.

Эх сурвалж: nuuts.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959