ГЭРИЙН ДААЛГАВАР ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ ӨРГӨМӨЛ ХҮҮГЭЭ ЗОДСОН ЭЭЖ ХОРИХ ЯЛ АВЛАА

access_time November 13, 2017
note Мэдээ
remove_red_eye 98

Хятадын Жагсу мужийн Нанжинд өргөмөл хүүгээ зодсон эх шүүхэд татагдаж, хорих ял авчээ. Ли хэмээх 50 орчим насны эмэгтэй өргөж авсан есөн настай хүүгээ гэрийн даалгавар хийгээгүй, мөн худал ярьсан гэх шалтгаанаар гар болон өвдөг, нурууг нь олсоор шавхуурдаж, “улаан эрээн” хүн харахын эцэсгүй болтол нь зоджээ. Тэрбээр шүүхийн өмнө хэлэхдээ” Би муу ээж бишээ.

Хүүгээ худал хэлдэг болчих вий гэсэндээ гар хүрсэн” гэж өөрийгөө өмгөөлсөн байна. Мөн Ли өмнө нь өөрийн үеэлийг зодсон хэрэг гарсан байна. Хэдий хүүдээ юм сургах үүднээс гар хүрсэн боловч бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх хэргээр түүнд шүүхээс зургаан сарын хорих ял оноосон байна.

Харин олны зүгээс Ли хэмээх эмэгтэйг зургаан сар биш, зургаан жилээр хорих хэрэгтэй гэж шүүмжилж байгаа ажээ. Урд хөршид энэ мэт, бага насны хүүхдэд хүч хэрэглэх явдал томчуудын дунд харьцангуй элбэг тохиолдол болсон нь харамсалтай гэсэн судалгаа байдаг ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959