Шуурхай мэдээ: 0-3 настай хүүхэдтэй ээжүүдийн анхааралд!!!

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал: 0-3 насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг өгнө. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхөд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгоно. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 62 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 99.2 тэрбум төгрөг төсөвлөн баталсныг УИХ-ын дарга М.Энхболд онцлов.


2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр эхчүүд нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс 50 мянган төгрөгийн цалин авах эрхзүйн орчин бүрдлээ. Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*