Сумандаа 150 хүүхдийн цэцэрлэг өөрийн хөрөнгөөр барьсан мундаг залуу!!!

Энэ хүнийг Ж.Жаргалсайхан гэдэг. Хэдий тэргэнцэртэй ч сумандаа 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг өөрийн хөрөнгөөр барьжээ. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 700 хүүхэд байгаагаас 200 нь л цэцэрлэгт хамрагджээ. Ж.Жаргалсайхан хувийн цэцэрлэгийн төлбөрөө 50 мянган төгрөг байхаар тогтоосон ч өгч чадах иргэн ховор байгааг хэлж, 10 000 төгрөгөөр ч хамаагүй хүүхдүүд авсан байна. Гэтэл сумынх нь зарим хүүхэд цэцэрлэгт явъя, тоглоё гээд үүдэнд нь ирээд уйлаад суучихдаг гэнэ.

Нэгэнт ашиг олохгүй юм чинь бүгдийг нь авъя гэж шийджээ. Үнэ төлбөргүй ч хамаагүй бусдын хүүхдийн төлөө ажиллаж эхэлсэн байна. Гэтэл улс хувьсах зардал өгөхгүй удаажээ. Тойргоос сонгогдсон гишүүн Л.ЭНХ-АМГАЛАНД хандаж 40 хүүхдийн хувьсах зардал олж авчээ. Өндөр дээрээс унаж нуруугаа бэртээж суумгай болсон байна.

Сайн эмчилгээ хийвэл хөл дээрээ босох боломжтой гэнэ. Тэрээр 7 хүнд цалин өгч үнэтэй үнэгүй бусдын 50 гаруй хүүхдийг хүмүүжүүлж байгаа юм. Ж.Жаргалсайханыг нутгийн иргэд нь дэндүү сайхан сэтгэлтэй залуу гэж ярьдаг юм билээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*