ХӨТЛӨГЧ Э.УЯНГА ҮЗЭГЧДЭЭ ЗАГНАЖ ОНИГОО БОЛОВ

access_time November 14, 2017
remove_red_eye 38

МҮОНРТ-ийн олон ангит “Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр анх олонд танигдсан хөтлөгч Э.Уянга өдгөө “UBS” телевизэд харьяалагдаж буй. Их сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлийнхээ чиглэлээр багагүй хугацаанд ажиллаж байгаа тэрбээр телевизийнхээ чадварлаг хөтлөгчдийн тоонд зүй ёсоор багтах болсон билээ.


Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглосон сэтгүүлч бүсгүй маань мэргэжилт нэгт Б.Чойжилсүрэнтэй сүй тавьсан ч хурим найрын сураг хараахан дуулгаагүй байгаа. Нэг хэсэг хайртай залуутайгаа хамт харийн оронд амьдрахаар шийдсэн ч, сурч боловсрох асуудалд нь бэрхшээл тулгарсан уу, яасан. Нэг л мэдэхэд эх орондоо эргээд ирчихсэн, хилийн дээс давахдаа “Тархи толгойгүй хүмүүс” хэмээн таагүй дүгнэлтээр мялааж байсан тэр л хүмүүстэйгээ хамтран ажиллаж эхэлсэн.

Тэрбээр өнөөдөр топ модель Э.Одгэрэлийг зад өмөөрч, үзэгч фэнүүдээ “загнаад” авчээ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Э.Одгэрэл ажиллах гэж буй талаарх мэдээлэл тарсны дараа ёстой л амтай болгон цуурсан. Үүнд нь эгдүүцсэн хөтлөгч Э.Уянга “За, та нар боль л доо… Энэ хүүхэн юу юм бэ, хэн юм бэ гээд л амаа урагдтал муулах юм! Яахав, угаасаа хэн нэгнийг муулж байж санаа сэтгэл нь уужуу явдаг ихэнх хүмүүст шинэ сэдэв гарч ирлээ. Гэхдээ байж бай л даа, эхлээд нэвтрүүлэг нь гараад, тэрийг нь үзчих л дээ. Тэгээд ярь! Хэл амандаа жаахан хамжааргатай бай, жудагтай бай л даа” хэмээн зэмлэх, сургамжлах хоёрын завсар өгүүлжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. sharsonin.com

Холбоо барих: 90565959