Жүжигчин Г.Ундармаа: Хийсэн зүйлгүй гишүүд намайг муулхаасаа ичих хэрэгтэй ш дээ…

“Шинэ үе” продакшинаас гараад хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлэн, дэлгэцийн бүтээлд анхаарч явсан жүжигчин Г.Ундармаа саяхнаас “Х-Түц” продакшины уран бүтээлчидтэй хамтрах болж. Тус продакшины “Би амьдралд хайртай” шоу тоглолтод МУГЖ Д.Хүрэлхүүгийн хамт оролцож буй жүжигчин бүсгүй маань чухам юуны учир “Шинэ үе”-ийнхэндээ эргэж очоогүй талаар үзэгч фэнүүд нь олон таамаг дэвшүүлж эхэлсэн.


Юутай ч хошин урлагийн тайзнаа дахин гарахаар болсон жүжигчин Г.Ундармаа нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо өөрийг нь муучилсан элдэв мэдээллийн тухайд үзэл бодлоо ингэж илэрхийлжээ. “Намайг огт муулж бичдэггүй гэвэл худлаа. Гэхдээ тэр мэтийн мэдээ сэлтийг ер тоохоо больсон. Нэг хэсэг тухайн мэдээллийн дор бичсэн бусад хүмүүсийн сэтгэгдлийг уншиж, их стресст ордог байлаа. Харамсалтай нь хэтэрхий их доромжилсон өнгө аястай, бүр Монгол хэлний үгсийн санд ч баймааргүй муухай үг олныг бичсэн харагддаг.

Яахав ээ, тэгж бичих нь тэр хүмүүст сайхан санагддаг юм байлгүй. Магадгүй өөрсдийнх нь амьдрал таалагддаггүй, маш их бухимдалтай явдаг учраас өөдтэй өнгөтэй яваа нэгнийгээ муулж гоочлон, өөрсөд шигээ уруу дорой явуулахыг хүссэндээ тэгж амныхаа зоргоор хэлж, бичдэг байх. Өөрөөр хэлбэл, атаархаж үхэх шахсандаа л тэгж аашилдаг биз ээ” хэмээн тэрбээр шулуухан яриад авсан. Магадгүй, хүмүүнлэгийн ажил нэрээр баахан мөнгө шомбодсон гэж түүнийг хардаад байгаа зарим нэг хүмүүст ийнхүү хариу барьсан байж ч мэднэ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*