Очих газаргүй новш наад зулбасагаа аваад зайл гэх юм…

Сайн байцгаана уу? Би нөхөр охиныхоо хамт амьдардаг жирийн л нэг эмэгтэй, одоо 22 настай. Аав маань тусдаа амьдралтай намайг нээх тоодоггүй ээж маань бурхан болчихсон. Нөхөртэйгөө амьдраад 4 жил болох гээ байна. Нөхөр маань надаас нэлээн ах. Охиноо төрүүлчээд би их зовсоон. Нөхөр маань намайг зодож муухайгаар загнаж хамаатан садан өвөө ах гээд бүгдэнтэй нь харддаг.

Сүүлдээ хамаатнуудтайгаа харьцахаа ч больсон. Энэ хүнтэй амьдрах үнэхээр сэтгэлийн зовлонтой байна. Болдог бол охиноо аваад явахсан. Очих газаргүй тусалж дэмжих хүнгүй болохоор хэцүү юмаа. Байнга шахуул очих газаргүй новш наад зулбасагаа аваад зайл танайхан юу өгсийн гээд л эхэлнэ.

Өөрөө хийх ажилгүй байж байнга л намайг дээрэлхэнэ. Хүмүүсээ би яах вэ үнэхээр хэцүүү байна. Энэ хүнийг гэсэн миний сэтгэл хөрсөөн…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*