Нүүрсэн эмний гайхалтай ашиг тус

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрсэн эмийг ахуйн болон гоо сайхандаа ашигтайгаар хэрэглэж болдгийг та мэдэх үү? Зөвхөн ходоод гэдэсний өвчлөлд бус, өөр олон хэлбэрээр ашиглаж болдог байна. Иймд бид та бүхэндээ нүүрсэн эмийг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах маш хэрэгтэй аргуудыг танилцуулъя. Өөрт хэрэгтэй гэж бодсон аргуудаа туршаад үзээрэй.

Нүүрсэн эмний гайхалтай ашиг тус Батга эмчлэх Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том асуудлуудын нэг билээ. Гэвч нүүрсэн эмийг хэрэглэснээр батганаас хялбархан салах боломжтой байна.

Заавар: Нэг таблет нүүрсэн эмийг 2 хоолны халбага алое вера гельтэй сайтар холино Дараа нь нүүрэн дээрээ нимгэхэн түрхэнэ Хаттал нь хүлээх хэрэгтэй Дараа нь бүлээн усанд нүүрээ сайтар угаана  Хэрвээ үр дүн гарахгүй бол энэ аргаар 3-4 өдөр тогтмол туршиж үзээрэй

Батга эмчлэх
2Шүд цайруулах Шүд шарлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн тамхи татах болон өвчний улмаас шүд шарладаг байна.

Заавар: Нүүрсэн эмээ сайтар нунтагласны дараа шүдний сойзон дээрээ түрхэнэ Дараа нь шүдээ энгийн үед угаадаг шигээ угаана Угааж дуусмагцаа амаа усаар зайлна
Аман доторх харлаж буй хэсгийг бүгдийг нь алга болтол угаана 7 хоногт уг зааврын дагуу 1-2 удаа хийж үзээрэй
Шүд цайруулах
3Шумуул, элдэв шавжны хазалтыг эдгээнэ

Элдэв янзын шавьж болон зөгий таныг хатгасан нөхцөлд нүүрсэн эм хэрэглэх нь өвчнийг намдаах, толбо үлдээхгүй байх ач тустай ажээ.

Нүүрсэн эмийг наргил модны тостой холино
Үүний дараа хатгуулсан газраа түрхэнэ
Сайтар бооно
Хэсэг хугацааны дараа боолтоо авч үзнэ
Энэ аргыг үр дүн гартал өдөрт хичнээн ч удаа давтах боломжтой
Шумуул, элдэв шавжны хазалтыг эдгээнэ
4Гэдэс дүүрэхийг зогсоох

Хоол идэхээсээ өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг стакантай усаар даруулан ууна
Өдөрт хооллох тоогоороо уг аргыг хэрэглэх нь үр дүнтэй аж
Гэдэс дүүрэхийг зогсоох
5Хордлого болохоос сэргийлэх

Нүүрсэн эм нь хордлого болохоос урьдчилан сэргийлэхээс гадна хоолны хордлогыг эмчлэх ач тустай аж.

Насанд хүрсэн хүн 25-100 грамм, харин хүүхэд 25-50 грамм хэмжээтэй нүүрсэн эм хэрэглэх хэрэгтэй
Хордлого болохоос сэргийлэх
6Бие дэх холестрины хэмжээг зохицуулах

1986 онд холестрины хэмжээ нь хэт ихэссэн өвчтөнүүдэд дөрвөн 7 хоногийн турш өдөрт 3 удаа 8 грамм нүүрсэн эм өгсөн бөгөөд үр дүнд нь өвчтөнүүдийн холестрины хэмжээ өмнөхөөсөө 25%-иар буурсан байна. Үүнээс хойш хүний бие дэх холестриныг ихэсгэхгүйн тулд нүүрсэн эмийг ашиглах болжээ.

Бие дэх холестрины хэмжээг зохицуулах
7Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах

Заримдаа бид буруу хооллосноос болж хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод, гэдэсний янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. Харин 1985 онд Америкын хэсэг бүлэг эрдэмтэд нүүрсэн эмийг ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болохыг олж илрүүлсэн байна.

Өдрийн болон оройн хоолны өмнө 10 грамм нүүрсэн эмийг хэрэглээрэй
Энэ зааврыг 2 өдөр туршаад үзээрэй
Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах
8Шартуулахгүй байх

Архи, дарс уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.

Шартуулахгүй байх
9Бөөрний үйл ажиллагааг дэмжих

2010 онд “Бөөрний дутагдалд орох, бөөрний өрөвслийг эмчлэх” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн Саудын Арабын мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгаагаар бөөрний өрөвслийг нүүрсэн эм анагаах чадвартай болох нь тогтоогдсон байна. Бөөрөнд дутагдаж байдаг шим тэжээлийг нүүрсэн эм нь өөртөө агуулдаг аж.

Бөөрний үйл ажиллагааг дэмжих
10Тулай өвчнийг эдгээх

Тулай өвчин нь хамгийн зовиуртай мэдрэмжийг хүнд төрүүлдэг бөгөөд хурдан хугацаанд эдгээх нь чухал юм.

Заавар:

Цайны аяганд хагас хэмжээтэйгээр нүүрсэн эмийг устай хийж холино
Үүний дараа тулсан хуруугаа сайтар угаана
Сүүлд нь харласан хэсгийг угааж арилгана
7 хоногт 2-3 удаа давтахад төсөөлч байгаагүй үр дүн гарах болно

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*