Өөрөө хүзүү улайлгачаад би биш өөр хүн байна гээд хардаад байх юм аа би одоо яах вэ

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнээс зөвөлгөө тусламж авахыг хүссэн юм. Би 28 настай 2 охинтой 2-той 4-тэй. Нөхөр 37-той. Бид хоёр ажлын шугамаар танилцаж өдгөө 5 дахь жилдээ хамт амьдарч байна. Манай нөхөр маш хартай. Хүргэн ах нар, гэрээр бараа үзэх гэж ирсэн хүн, өөрийн хүргэн, ажилд орвол захирал нтртэй нь хардана. Би өнгөрсөн хугацаанд нөхрөө хуурах нь битгий хэл харин ч итгэлийг нь олж авахын тулд утас нүүр номны нууц үг гээд бүх зүйлээ нээлттэй байлгадаг байлаа. Хааяа намайг эрхлүүлэхдээ миний ариун хайр гэж хэлэхэд нь их баярладаг байсан.

4 жил гаран гэртээ хүүхдүүдээ харж суусны эцэст жолооны курс суусан юм. Суусан гэж дээ 3 удаа дүрмэнд нь хагас дутуу сууж, өчигдөр анх удаа дромонд гарсан юи. Яг урьд өдөр нь бид хоер балай юм шиг 1 цаг гаран үхэх гэж байгаа юм шиг секс хийсэн юм. Тухайн үед хүзүүн дээр улайсан байсныг мэдээгүй өглөө нь хувцасаа өмсөөд 9.15 гэж гараад 9.30-10.0 хүртэл цуг дромонд гарах 3 эгчтэй хамт хүлээж байгаад 10 цагаас 13 цаг хүрэл дромо хийчихээд 13.30 минутын үед гэртээ ирээд гэрт өмсдөг зандгай энгэртэй хувцасаа өмсөөд нөхөр дээрээ очтол хэнээр шимүүдчихэв гээд бөөн хэрэг мандаж шанаадав.

Янхан банзалаар дуудаж 2 ч удаа нүүрлүү нулимав. Гэрээс бараг шидэж гаргав. Би жолооны бүртгэдэг багшаас цуг жолоодлогонд гарсан 3 эгчийн дугаар нэрийг нь авч нэг нэгээр нь яриулсан ч итгээгүй. Доромжилсоор байсан. Жолооны багшийн эхнэртэй нь хүртэл яриуллаа. Эхнэр нь тийм юм яалаа гэж байхав камер хүртэл байгаа бид 2 чинь хамт ажилладаг хүмүүс. Дром яаж явагддагийг сайн мэдэж байна гэж хэлсэн ч итгээгүй. Нэрийг нь мэдэхгүй хүнтэй ингэж хардаж зодлоо. Би одоо яах вэ?

Хэлсэн үг нь мартагдахгүй шанаадуулсанаас нь болж шөнө чих рүү янгинаад… Намайг ажил хийе гэхээр яах гэж байгаа юм хүнтэй танилцах гэж байгаамуу гэдэг. Цаашид би яахаа мэдэхгүй байна. Гэрт удаан суусаар байгаад өөртөө маш итгэлгүй болсон байна. Болгоноо гээд 2 охиноо аваад гараад явбал яах бол? Уг нь би сайхан мэргэжил боловсролтой хүн. Өөрийн гэсэн хураасан мөнгө нтр байхгүй. Бүх ах дүү нар маань хөдөө байдаг. Яах вэ? Энэ хүн цаашдаа ингэж гар хүрэх л байх даа бас доромжлох байх даа. Намайг буруугүйг батлах хэн хэнээ мэдэхгүй 3 эгч эмэгтэй багш, эхнэр нь, камерын бичлэг гээд бүгд байхад итгээгүй. Миний өдийг хүртэл үнэнээр явсан ямарч үнэ цэнэгүй боллоо. 2 охин минь гэж бодохоор тэсмээр ч…

Өөрийгөө бодохоор дэндүү гомдолтой үнэ цэнэгүй амьдрал…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*