ШУУРХАЙ МЭДЭЭ: С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧЫГ ИЛ БОЛГОВ

Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн билээ. Ингэхдээ хэргийн материалаас 74 хуудас материал нууц хэвээр үлдсэнийг тодотгосон.

Энэ нь гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материалууд бөгөөд тус хэргийн захиалагчийн талаарх мэдээлэл ч үүнд багтаж байгаа. Учир нь Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, үргэлжлүүлэн шалгахаар болсон юм. Тэгвэл тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн захиалагчийн талаар “Зууны мэдээ” сонинд ийн ярьжээ. “Тагнуулын дэд дарга орсон. Зарим зүйл дээр өөдөөс харж сууж байгаад улайм цайм худал ярьж бай­на лээ.

С.Зоригийн хэргийг ил болгоход асар их саад учирч байгаа. Зориуд будилуулж байгаа. Таг­нуулын ерөнхий газ­рын саналыг авч би са­нал оруулсан. Үүнийг ил бол­гочихвол элдэв ал­даа завхрал илрэх вий. Өм­гөө­лөгч нь юм ярих вий гэдгээс үхтлээ айж байна. Ядаж өмгөөлөгчийг сонсох хэрэгтэй. Хамгийн ноцтой нь захиалгаар хүн алсан гэж гурван хүнийг шийт­гэсэн.

Захиалагчийг таг­нуу­лынхан юм уу шийт­гүүл­сэн гурван хүний аль нэг нь нуусан байж таар­на. Энэ талаар хуулийн­хантай ил далд удаан ярьж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр захиа­лаг­чийн талаар ярихад сон­гуульд нөлөөлнө гэсэн. Түүний дараа ярих гэтэл Ерөнхийлөгчийн сон­гуулийн дараа бол гэсэн. Гэтэл одоо захиалаг­чийг зарлавал хүмүүс хэлмэг­дэнэ гэх юм. Энэ юу болоод байна вэ. Ямар ч байсан шийтгүүлсэн хүмүүсийн тухайд асуудлыг ил болгох ёстой” гэсэн байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*