Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Цаазын ялыг сэргээх нь зөв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.
-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн холбогдох материалыг улсын нууцаас гаргахаар яригдсан ч хойшиллоо. Үүний шалтгаан юу байв?
-Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон. Би улсын нууцаас гараагүй асуудлаар хамаагүй ярьж болохгүй байна.
-Улсын нууцаас гарах асуудал яг ямар хуулиар зохицуулагдах вэ. Засгийн газар дангаараа улсын нууцаас гаргах эрхтэй эсэх тал дээр та мэдээлэл өгнө үү?
-Төрийн албаны нууцын тухай хуулиар зохицуулагдана. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм. Хуучин бол Төрийн нууцын тухай 1996 оны хууль, 2004 онд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хоёр хуулийг нэгтгэх замаар Төрийн албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Хуучин хуулиар төрийн нууцаас гаргах асуудлыг Засгийн газар УИХ-аар батлуулж байж гаргадаг байсан. Одоогийн шинэ хуулиар Засгийн газар төрийн албаны нууцыг ил гаргах эрхтэй болсон юм. Энэ дагуу Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн хэдий ч зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн.
-Гэхдээ төрийн албаны нууцаас гаргах нь хэвээрээ биз дээ?
-Санаа зовоод байх юм байхгүй. Олон нийтэд нууцаас гаргахгүй нь гэсэн сэтгэгдэл төрчихсөн байж магад. Шийдвэрийг ойрын үед гаргана. Гэхдээ дотроо хоёр хэсэг асуудал явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг нь 15 мянга орчим хуудастай шүүхээр шийдвэрлэгдээд буй гурван иргэн шийтгүүлсэн хэрэгт. Нөгөө нь С.Зоригийг хөнөөлгөсөн байж болох захиалагчийг хайсан тусдаа асуудал. Энэ нь гурван иргэнд үүрүүлсэн ялын материалаас тусдаа юм. Одоо гурван иргэнийг шийтгүүлсэн хавтаст хэргийг нууцаас гаргах асуудал яригдаж байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Хуулиараа ТЕГ-ын дарга энэ асуудлыг Засгийн газарт оруулж ирэх ёстой юу?
-Энэ хэргийг ил болгоход асар их саад учирч байна. Тун түвэгтэй байгаа. Би салбарын сайдын хувиар ТЕГ-тай зөвлөлдөж байгаад асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэхдээ зарим асуудлыг тодруулах шаардлага үүссэн гэж болно. Энэ хэрэг ил болчих вий, өмгөөлөгч нь юм яриад эхэлчих вий гэдгээс үхтэлээ айж, арга саам хэрэглэж байна. Монголчууд “Алах малын үсийг ав. Алах хүний үгийг сонс” гэж ярьцгаадаг. Ядаж л өмгөөлөгчийг нь сонсох хэрэгтэй. Нууцаас гарсан хойно нь “Бид ингэж илрүүлсэн. Хэрэг үйлдсэн нь ийм баримтаар нотлогдож байгаа юм” гээд үнэнээ хэлчих хэрэгтэй. Ингэвэл ард түмэн ч бухимдаад, би ч бухимдаад байх шалтгаан арилна. Ер нь юунаас айгаад байгаа юм бэ. Сэжиглэгдсэн хүмүүс нь ялын өндөр хэмжээ авчихлаа. Ард түмэн яагаад ингэх болов гэдгийг мэдэх эрхтэй.
-Нууцаас гаргах асуудалд хуулийнхан хойрго хандсаар ирсэн?
-Хуулийнхан өөрсдөө санаачилга гаргаад, ард түмний хардлага сэрдлэгийг тайлах хэрэгтэй. Одоо бол ил болгохгүй байлгах чиглэлд хуулийн болон хууль бус бүхий л арга саамыг хэрэглэж байна. Бүх сүлжээгээ ашиглаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг ил болгох миний байр суурь өөрчлөгдөхгүй. Захиалагч гэдэг хүн үнэхээр байдаг бол ил гарга. Одоо битгий нуугаад бай л гэж байгаа юм. Хамгийн ноцтой нь нэр бүхий гурван иргэнийг захиалгаар хүн хөнөөсөн гээд, шүүхээс ял өгчихсөн. Үнэхээр захиалгаар алсан юм бол захиалагчийг нь яагаад нуугаад байгаа юм бэ. Захиалагчийг тагнуулынхан, эсвэл шийтгүүлсэн гурван иргэн нууж байгаа. Ийм л зүйл байгаа… Цааш үзэх

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*