Б.БҮРЭНБАЯР: ЭХНЭРЭЭ ӨНГӨРӨХӨД ГУРВАН НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ҮЛДСЭН

Өрх толгойлсон ээжүүдийн эрхийг л ярьдгаас аавуудын талаар тэр бүр асуудал хөндөөд байдаггүй. Монголд өрх толгойлсон эх, эцэгтэй 100 мянга орчим гэр бүл байдаг талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Тэдний 20 мянга орчим нь ганц бие аавууд. Энэ нь зөвхөн улсад бүртгэлтэй тоо. Цаана нь албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй хэрнээ тусдаа амьдарч байгаа ганц бие аавууд цөөнгүй. Ганц бие аавуудын төлөөлөл гурван хүүхэдтэй Д.Бүрэнбаяртай ярилцсан юм. Түүний эхнэр 12 жилийн өмнө бурхны оронд одоход Д.Бүрэнбаяр 0-5 настай гурван хүүхэдтэй үлдсэн байна.

Хэчнээн хүнд хэцүү амьдралтай ч хүүхдүүдийнхээ сурлагад анхаарч, хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа аж. Хүүхдүүд нь тэргүүний сурагч, цэвэр бичигтэн гээд олон өргөмжлөл, шагналтай юм билээ. Тэднийд ороход “Айлд ирсэн хүмүүс байна даа. Цай уу” хэмээн яриагаа эхлүүллээ. -Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Би гурван хүүхэдтэй, одоо 42 настай. Эхнэр маань 2005 онд өнгөрсөн. Түүнээс хойш 12 жил өнгөрч байна. Би өөрөө барилгын мэргэжилтэй хүн. Зун хүмүүс утсаар яриад, надаар засал чимэглэл хийлгэдэг юм. Өвөлдөө Дэнжийн мянгад модны захын хажууд мод нүүрс хагалдаг… ЦААШ ҮЗЭХ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*