Аваргад хайртай байсан түүхээ бичсэн охин болзоонд уригдав

Нэг охин facebook хуудаснаа өөрт тохиолдсон хайрын түүхээ бичжээ. Охины хайрт нь Асашёорюү аварга байж л дээ. Харин охины хайрын түүхийг харсан Д.Дагвадорж аварга маань түүнд “За хө, яаж баярламаар байна. Шууд хэл” гэжээ. Охин хамт тоглолт үзэж, зургаа авахуулахыг хүссэн байна. Үүний хариуд Никитоны тоглолт үзүүлж, студид зургаа даруулахаа аварга маань олны өмнө амлалаа. Мөн “олон жил уйлуулж, шар махтай нь хатаасандаа” хүлцэл өчсөн байна.


Хөгжилтэй ч юм шиг. Аварга маань хээгүй хүн л дээ. Охин ч бас азтай юм. 10-аад жил хайрлаж, унах, давах бүрт нь хамт байдаг байсан түүхээ зоригтойгоор бичснээр хайрлаж, хүндэлж явдаг хүнтэйгээ нэг өдөр болзоонд явах нь байна шүү дээ. Ер нь эр зориг хэзээд амжилтанд хүргэдэг хойно доо. Ингээд охины хайрын түүх болоод аваргын шийдмэг хариултыг хүргэж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*