Жүжигчин Навчаа анх удаа олны өмнө нөхрөө танилцуулав

“…Заяаны хань зам дээр нэг өдөр гараад ирж ч магадгүй. Эсвэл энэ амьдралыг охинтойгоо туулаад өнгөрөх ч магадгүй” хэмээн өгүүлж байсан жүжигчин Навчаа шинэ амьдрал эхлүүлэн, хоёр дахь үрийнхээ зулайг саяхан үнэрлээд байгаа. “Хүүхдийнх нь эцэг нь хэн бэ?” гэсэн асуулт түүнийг ээрч, нөхрийнх нь эрэлд гарсан хүүхнүүд цайгаа ч тухтай ууж чадахгүй байгаа сурагтай. Энэ бүхнээс залхсан Навчаа “…Эцэг нь хэн бэ л гэх юм. Хэн ч байсан яах вэ дээ. Ямар ч байсан хүний нөхрийг булааж, хүүхдийн нулимсаар амьдарсангүй” хэмээн фейсбүүк хуудастаа эрсхэн бичиж байсан нь саяхан.

Хүүхдийн нулимсаар амьдарсангүй гэдэг нь ч үнэн бололтой. Харин хүний нөхөр булаасан уу, үгүй юу гэдэг нь одоо түүний толгойны ганц өвчин болоод байгаа гэнэ. Учир нь тэрээр саяхан Иргэний бүртгэл дээр ажил хөөцөлдөж яваад одоо цуг амьдарч байгаа нөхрийгөө өмнө нь нэг удаа гэрлэлтээ батлуулсан ч салгуулаагүй байгаа гэдгийг нь олж мэдсэнээр одоо гэр бүл дотор нь дажин үүсээд байгаа юм байна. Навчаагийн найз нар нь “Найзыгаа шинэхэн хүнээ өлгийдөөд одоо л нэг амар жимэр амьдрах нь уу гэтэл асуудал яаж ийгээд л ургаад гараад ирэх юм. Ямар хэцүү амьдрал гэхээрээ ийм байдаг байнаа” хэмээн ярьж явна. Өмнө нь гэрлэлтээ батлуулсан ч салгуулаагүй байна гэдэг эхнэртэй хүнтэй суусан гэсэн үг. Иймээс жүжигчин Навчаа хүний нөхөр булаасан хэрэгт унажээ.

Нялх хүүхдийнх нь эцэг нь хувийн бизнестэй, Навчаатай суухаас өмнө багагүй хөрөнгө мөнгө хуримтлуулж амжсан нэгэн юм байна. Тиймдээ ч түүнийг баян нөхрийнхөө мөнгөөр кино продюсерлэдэг гэсэн яриа тархаад байгаа ажээ.

Эх сурвалж: www.aguulga.mn

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*