Өвөө, хүү хоёрын мөрөөдөл биелээсэй!!!

Тэрээр хүүгээ бөх болох байсан нэгэн гэдэгт эргэлздэггүй. Үнэхээр ч хүүг хаанаас нь ч харсан арал жац сайтай, нуруулаг сайхан эрийн шинжтэй юм. Орчин цагт бид алхах дургүй, дандаа дөрвөн дугуйт хөлөглөж, гадаа, гэртгүй дөрвөн хөлт сандал дээр тухладаг болсон улс. Тэгвэл Толгойтын эцсийн даваанаас тэргэнцэртэй хүүгээ түрээд автобусны буудал орж, тэндээсээ багтаж шингэхээ үзэлцдэг автобусаар зорчиж яваа О.Сумъяадорж өвөөгийн амьдрал биднийхээс өөр.

Хэдэн сарын өмнө хэвтрийн байсан хань нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүтэйгээ гэрээ сахиж үлдсэн юм. Хүүгийн нэрийг Т.Нямбат гэдэг. 18 настай. Ганц охиных нь том хүү. Хүүгээ төрүүлэх гээд ус нь гарчихаад хоёр хонож байхад амаржих эмнэлгийнхэн хүлээлгэсээр сүүлд нь хүүг хавчуураар татаж гаргахдаа тархинд нь гэмтэл учруулснаар ийнхүү суунга нэгэн болгон хувиргажээ. Хүүгийн эцэг ээжийг нь орхисны дараа хоёр хөгшин түүнийг өөр дээрээ авсан юм. Амьдралын хүнд бэрхийг давахын эрхэнд хэчнээн арга мухардсан ч гэрэл гэгээг эрсэн өвөө, хүү хоёр мөрөөдлөөсөө буцсан нь үгүй.

Хуучирч муудсан шавар байшинг гаднаас нь харахад тиймхэн байж мэдэх. Гэлээ гээд дотор нь ороод харвал нүдэнд торох үнэтэй зүйл үгүй ч гэлээ цэвэрхэн бас цэмцгэр. Эмэгтэй хүнгүй айл гэхэд бүх зүйл нь эмх замбараатай. Аягалж өгсөн давстай хар цай нь эгэл эглийн дээд нь гэмээр амттай.

Ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжээр энэ хоёр хүн амь зуудаг. Хэдий ийм нөхцөлд амьдарч байгаа ч өвөөгийн амнаас арга ядсан үг унахгүй нь гайхмаар. Харин ч “Миний хүү чинь бөх болох хүн байсан юм. Даанч төрөхөөс л ийм болчихсон юм. Гэлээ гээд би бууж өгөөгүй ээ. Өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ төлөө чадахаасаа чадахгүй хүртлээ л тэмцэж байна” гэж хэлэхдээ нүдэнд нь итгэлийн оч гэрэлтэх юм.

Эмэгтэй хүний орон зай гэдэг агуу юм

“Үнэн хэрэгтээ эмэгтэй хүн л энэ амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг улс юм байна гэдгийг ханиа өнгөрснөөс хойш мэдэрч явна даа. Эр хүн гэдэг чинь ханийнхаа гарын цай, сэтгэлийн халуунд бүлээсч зөөлөрч амьдардаг амьтан юм байна” гэж О.Сумъяадорж өвөө хэлсэн юм….Цааш үзэх

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*