Айл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд

Та гэрийн тавилгаа буруу байрлуулж, тохижуулснаас болж, гэрт сөрөг энерги хуримтлагдаж, азгүй явдлууд ар араасаа тохиолдох нь бий. Харин бид өнөөдөр та бүхэндээ анхааруулга болгох үүднээс, гэрт азгүйтэл авчирдаг Феншуйгийн буруу байрлалуудыг танилцуулж, багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Айл гэрт зовлон дууддаг Феншуйгийн байрлалууд
1Ороо хаалгатай ойр байрлуулах

Орны толгой хаалгатай хэт ойр байж болохгүй. Энэ нь таны сайн сайхан энергийг хаалгаар хөөн гаргаж, эсрэгээрээ сөрөг энергийг дууддаг гэж үздэг байна. Тиймээс ороо хаана байрлуулах вэ? гэдгээ сайтар бодож, хананд тулгаж тавиарай.

Ороо хаалгатай ойр байрлуулах
2Өөд өөдөөсөө харсан толь

Өөд өөдөөсөө байрлалтай толь нь гэрт сөрөг энергийг дууддаг. Мөн толийг нөгөө ертөнцийн хаалга хэмээдэг тул өөд өөдөөс харсан толь нь сүнс, чөтгөрийг гэрт авчирдаг гэж үздэг байна. Тиймээс толио хаана байрлуулахаа сайтар бодож байхад буруудахгүй.

Өөд өөдөөсөө харсан толь
3Суултуурын тагийг онгорхой орхих

Суултуурын тагийг онгорхой орхиж болохгүй. Энэ нь сөрөг энерги, муу муухай бүхнийг авчирж, айл гэрт хэрүүл тэмцлийг дууддаг байна.

Суултуурын тагийг онгорхой орхих
4Гэр эсвэл цэцэрлэгт хатсан цэцэг байх

Гэрт үхэж, гандсан цэцэг байх нь хэрүүл тэмцэл, өвчин эмгэгийг авчирдаг хэмээн үздэг. Та цэцгээ тогтмол усалж, арчилж байгаарай. Ингэснээр агаарыг цэвэршүүлж, гэрийн өнгө төрхийг чимэхээс гадна эерэг энергийг хуримтлуулах болно.

Гэр эсвэл цэцэрлэгт хатсан цэцэг байх
5Хогоо гаргаж хаяхгүй байх

Гэртээ байгаа бүх хогоо гаргаж хаях хэрэгтэй. Бохир заваан, дүүрэн хогтой айлын энерги сөрөг болон хувирч, аз жаргал гээчийг амтлах хувьгүй болдог байна. Тиймээс гэрээ цэвэрлэж, хэрэглэхээ больсон хогоо гаргаж хаях хэрэгтэй.

Хогоо гаргаж хаяхгүй байх
6Ханандаа ганцаардмал зураг өлгөх

Уйтгар гунигт автуулахуйц ганцаардмал зургийг ханандаа өлгөж болохгүй. Үүний оронд үзэсгэлэнт байгаль, өнгө алаглам цэцэгсийн эерэг энергитэй зургийг өлгөөрэй.

Ханандаа ганцаардмал зураг өлгөх
7Гэрээ өөр хүнээр тохижуулуулах

Танд сайн сайхан энерги бэлэглэх зүйлсийг гэртээ байрлуулж, тохижуулаарай. Харин эсрэгээрээ хэн нэгний тохижуулсан, хүйтэн энергитэй гэрт байх нь айл гэрт азгүйтлийг авчирдаг.

Гэрээ өөр хүнээр тохижуулуулах
8Унтлагын өрөөндөө зурагт байрлуулах

Унтлагын өрөөндөө зурагт тавих нь хосуудын харилцаанд сэв суулгах аюултай байдаг. Мөн энэ нь дархлааны системийг муутгадаг тул аль болох унтлагын өрөөнөөс хол байлгаарай.

Унтлагын өрөөндөө зурагт байрлуулах

эх сурвалж:саак.мн

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*