Хөтлөгч Чойжоо Япончуудаас сонссон Монгол сумочдын талаар итгэмээргүй зүйлсийг дэлгэв

Арлын Япон оронд өөрсдийн хүч чадлаа гайхуулсан олон Монгол сумоч бий. Японы үндэсний бөхийн дэвжээг үе залгамжлан эзэгнэсэн хүчит Монгол эрчүүдийн талаар бидний мэдэхгүй зүйлс олон байдаг бололтой. Хоёр Монгол сумоч архидан согтуурч улмаар хоорондоо зодолдон цагдаа сэргийлэхийн хаалга манаж дахин дэвжээн дээр гарахгүй байх дээрээ тулаад байгаа. Харин энэ үед хөтлөгч Ц.Чойжилсүрэн нэгэн Япон хүнээс сонссон Монгол сумочдын талаар зарим нэг итгэмээргүй зүйлсийн тухай өөрийн цахим хуудаснаа ийн дурджээ. Тэрээр : Би өнөөдөр нэгэн Япон хүнээс Кёкүшюзан Батбаярын хэрхэн яагаад сумогоос хөөгдсөн тухай,

Таканохана нэгэн хүчингийн хэрэг хийсэн шавийнхаа өмнөөс уучлал гуйж байсан тухай, тэр нь хэн байсан тухай, сумогийн ертөнцөд зодуулснаасаа болоод хүн нас барж байсан тухай, нэгнийгээ зодох, сургах, хашраах нь зүгээр л өдөр дутмын энгийн үзэгдэл, асуудал үүсэхэд үүнийг нь сумогийн холбоо дотооддоо чимээгүй шийддэг тухай олон зүйл сонслоо. Цааш нь ярихымуу яахын…Үргэлжлэлийг эндээс

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*