Тэр залууг бүр яаж ч хараад сэрэл битгий хэл сэтгэл ч хөдлөхөө больсон

Young mixed ethnic couple arguing

Энэ захидлыг унших өдрийн мэнд та бүхэндээ. Анх их сургуульд ороод шинэ орчин, шинэ танилуудтай болоод нилээн шоуддаг уудаг болсон. Тэгэж шоудаж явахдаа хэсэг залуустай танилцаж бүтэн өдөржин буудалд ууж суухдаа тэр дотроосоо хамгийн дажгүй залуутай нь дугаараа солилцож цаашид 2-лаа уулздаг болсон. Гэхдээ зөвхөн 2-лаа тусдаа. Анх ч энэ залуутай зөвхөн ууж идэж шоудах л зорилготой уулздаг байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам бид 2 томоожиж кофе уух, хоолонд орох зэргээр зөв боловсон цагийг өнгөрөөдөг болсон. Сүүлдээ бүр тэр залуу, би чамд хайртай болчихсон надтай хамт амьдраач гэрийнхнээс чинь чамайг гуйж авмаар байна гэх болсон.

Харин миний бодол эсрэгээрээ улам бүр тэр залуугаас зугтаах болсон. Ингэж муур хулгана шиг хөөцөлдөж явсаар аль хэдийнээ 4 жил болж. Тэр залуугаас огт хамааралгүй их сургуулиа төгсчихсөн, хувьдаа машинтай болчихсон, шинэ баригдах байранд захиалга өгчихсөн боломжийн биеэ даасан амьдралтай бүсгүй болсон. Амьдрал минь дээшлэх тусам шоу цэнгээн архи дарснаас өөрийгөө бүрэн тусгаарлаж чадсан. Гэхдээ энэ хэрээр санаа сууж өнөөх залуугаасаа улам улам зугтах болсон. Машинтай болсон удахгүй байртай болох талаараа огт дурсаагүй би. Тэгээд хэлчихвэл надаас улам зууралдаж салахгүй байх юм шиг муу санаалаад.

Би салъя болъё гэж хичнээн мянга сая удаа хэлээд ч яасан ч салахгүй бүр байдаг аргаараа зугтаад ч олоод л ирэхийн. Залуу бага томоогүй насандаа сэтгэлийн хөдөлгөөнөөр алдаа гаргаж тэр залуутай танилцаа л биз. Гэхдээ одоо би тэр үеийнхээсээ тэс өөр хүн болсон шдээ. Яалаа гэж намайг ингэж шийтгэж байгаа юм бол, тэр залууг бүр яаж ч хараад сэрэл битгий хэл сэтгэл ч хөдлөхөө больсон. Эцэст нь хэлэхэд та бүхнээс ямар нэгэн зөвлөгөө авах гэсэндээ биш зүгээр л өөрийн дотоод сэтгэгдэл, бачуураад байгаа юмаа л хуваалцаж жоохон ч гэсэн тайвшрах гэсэн юм. Урт нуршсан бол уучлаарай…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*