СЭРЖМЯДАГ ОХИНЫ ЭЭЖ АНХ УДАА АРД ТҮМЭНДЭЭ ХАНДЛАА

ҮРЭЭ ХҮЛЭЭСЭН СЭТГЭЛИЙГ-минь ХУРАЙ–лаарай…. —Өөдөсхөн үр минь ээж аавдаа нархан мэт гийж ирсэнсэн.Гэтэл дайн дажингүй,амар амгалан,хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд охин үрээ ор сураггүй алдаад хэдийн нэгэн сар өнгөрч. Ороод ирэх вий гэж хаалга ширтэж,ойр холын сурганд чих тавьж,мэлмийгээ горьдоож,сэтгэл минь үйрч бутарч сууна.Амьд мэнд шүү гэх бяцхан тайтгарлаар итгэлээ аргадна.Хаана яаж бүлтийгээд сууж буй бол хэмээн айдсыг нөмөpч буйгaa нуухгүй ээ… —-Ээжтэй хүн алзахгүй дээ гэдэг шиг эхийн cүүн сэтгэлээр охиноо ХУРАЙ-лсаар,ХУРАЙ-лсаар… Миний бяцхан наран минь ижийдээ ирж санах бэтгэрлийг минь учралын нулимсаар угаагаад өгөөч. —Бурхан минь үрээсээ сураг алдарсан шар махтайгаа хатаж,өдөр хоногийг дулимаг ухаантай өнгөрүүлэн аядан буй нэгэн ээжийн дуу хоолойг сонсооч. —Үр минь,охин минь ээждээ ирээч. Амьд мэнд,алгуурхан хаалгаа нээгээд,инээмсэглээд ээжийнхээ энгэрт ирж эрхлээч…. —Миний дуу хоолойг мянга мянган ээжүүд минь түрэн,тараан түгээгээрэй.. .—-.Мянга мянган ээжүүд минь ХУРАЙ–лаарай…. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ… ЭЭЖДЭЭ ИР ҮР МИНЬ. ИЖИЙДЭЭ ГҮЙГЭЭД ИР….ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ… ……Сэржмядагийн ээж.Б.Хоролмаа.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*