ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ: БИД ХОЁР БАРАГ Л ЭХНЭР, НӨХӨР ШИГ АМЬДАРЧ БАЙНА…

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Э.Тодгэрэлтэй ярилцлаа. -Та Улсын драмын эрдмийн театрт орсны дараахан анх удаа гол дүр бүтээсэн нь “Чөлөөт хос” жүжгийн дүр. Тэгвэл таны гол дүрд тоглосон бүтээл дахин тайзнаа тавигдах нь ээ?

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Найдандоржийн бүтээл болох инээдмийн, дуутай, бүжигтэй, хөгжимтэй “Чөлөөт хос” жүжиг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 27, 28-ны өдрүүдэд тоглох гэж байна. Уг жүжигт миний бие УДЭТ-ын жүжигчин СТА Баясгалан эгчтэй хамтран тоглосон байгаа. Энэхүү жүжиг өөрөө Итали жүжиг. Нобелийн шагналт Италийн нэрт зохиолч жүжигчин Дарио Фогийн “Open Couple” гээд театр болон олон орнуудад тавигдсан байдаг.

-“Чөлөөт хос” жүжгийг үзэгчдэд хүргэх цаад зорилго юу вэ?

-Ерөнхийдөө хоёр хүний жүжиг гэж хэлж болно. Энэ жүжиг түрүү онд Төрийн соёрхолт найруулагч Наранбаатарын санаачилгаар хэрэгжүүлсэн бэсрэг жүжгийн өдөр буюу долоон өөр жүжиг, долоон өөр найруулагч, долоон өөр жүжигчин, долоон өөр сэтгэлгээг харуулахын тулд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд тавигдсан жүжиг байгаа юм. үүнийг гэр бүлийн жүжиг гэж хэлж болно. Гэр бүлийн дотоод асуудал, эхнэр нөхрийн хэнд ч хэлж болдоггүй нарийн нандин нууцыг ил гаргаж ирдгээрээ жүжгийн гол утга учир оршиж байгаа юм. Миний ойлголтоор миний эхнэр Антония өнгөрсөн нийгмийн төлөөлөл юм болов уу гэж хардаг. Миний дүрийн хувьд… Цааш үзэх

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*