Алга болсон Сэржмядаг охинтой холбогдуулан 140 гаруй хүнийг шалгажээ

Замын-Үүд сумаас алга болсон Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааны явцад хуулийнхан 140 гаруй хүнийг байцаасан байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод охиныг байна гэсэн мэдээллийг дугаараа нууцалсан утаснаас өгсний дагуу цагдаагийн байгууллагаас шалгажээ. 11 дүгээр сарын 17-нд нууцалсан дугаарыг илрүүлэхэд Эрээн хотын дугаар биш байжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн гадуур эргэлддэг, машинаар хүргээд өгье гэж хоргоодог зургаан иргэнийг илрүүлэн саатуулж шалгасан байна. Цагдаагийнхан алга болсон охиныг олно гэсэн итгэлтэй байгаа. Замын-Үүд суманд 2017 онд 10 орчим хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл байна. Дорноговь аймгийн Замын-Үүдээс Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 02-нд алга болсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*