Ээжийгээ хайрлахгүй яав даа…

Та бүхэнд энэ өдрийн мэнд. Маш их бичих үү байх уу гэж бодоод, зориг гарган бичлээ. Та бүхэн харааж бүү зүхээрэй намайг. Миний бие, тэртээ тэргүй өөрийгөө маш их үгүйсгэж, үзэн ядаж байна даа. Ээжийгээ алдаад хагас жил гаран болох гэж байна даа. Сүүлийн 10-аад жил гадаадад амьдарч байна, монголдоо ирж очин. Бусдын нүдэнд бол сайхан л амьдарч байгаа хүн.

Сүүлийн жилүүдэд ээжтэйгээ таарахаа больсон. Ээж маань уг нь над дээр жилдээ 1-2 ирдэг байсан, сүүлдээ очихгүй гээд. Уг нь ээжийгээ бол юугаарч дутаагаагүй, ганцхан хангалттай хайрыг л өгч чадсангүйдээ гэж их харамсаж байна. Ээж маань ер нь бол сэтгэл гутрал, дипрес, ганцаардал гээд монголд эмчийн хяналтанд байдаг байсан. Найз нөхөд байхгүй, гэр орноосоо ч гарахгүй, гарч ор, дуртай юмаа хий, яамар байна гэх болгонд дандаа л үгүйсгэж бөөн хар негатив үзэл, үүгээрээ ч олон хүнийг залхааж өөрөөсөө түлхсэн.

Би ганц хүүхэд нь байж, сүүлдээ залхаад эдийн засгаар нь л хангахаас, яг тулж ярьж ойлгоогүй ээ ээжийгээ, утаар ярихаар ээж маань өөдөөс нөгөө л нэг шалтаг шалтгаан, хар энерги болдог юм байхгүйгээ сүүлдээ залхаад ярих биш хэрүүл болоод дуусдаг байсан.

Монголд 2017 он гарснаас хойш 412 хүн амиа хорлосон гэж мэдээ уншсан, тэрний нэг нь ээж маань. Амьдрах хүсэл зорилго алга гэх болгонд нь байгаа юмандаа сэтгэл хангалуун байгаад, талархаж амьдраа, та ямар бусадтай адилхан, мөнгөний төлөө зовох биш, хайр дааж амьдар энэ тэр гээд… одоо бодохоор би их тэнэг хүн, хүн хайраар л дутахаас… Ээжийгээ гэрээсээ гарч орж, хүн амьтантай уулз учир гэж загнадаг байсан хүн, яг одоо өөрөө гэрийн буг болоод, орноосоо ч босох хүсэлгүй, юу ч хийдэггүй хүн болчихоод хэвтэж байна даа. 20-оод кг турсан, одоо бол арга яс. Осолдохгүй сайн ханьтай тулдаа л өдөр хоногийг өнгөрөөж байна. Нэг бодлын хорвоогоос хальчих нь амарч ч юм шиг, сэтгэлийн зовлонгүй…

Гэхдээ ард үлдэх хүмүүсээ бодохоор хэцүү, заримдаа ээждээ маш их гомдож, уур хүрмээр. Яаж чадаж байнаа, амиа хичээсэн, юу дутлаа гэж, чиний төлөө л амьдарна гэчихээд, ач, зээгээ ч харж амжаагүй гэж.

Өдөр хоногийг ээжийн тухай дуунууд сонсож, өөрийгөө буруутгаж, амьд байхад нь ээжийгээ хайрлаж, ойлгож, уужим сэтгэлээр хандахгүй явдаа гэж л харамсаж байна даа. Та бүхэн, аав ээж хайртай хүмүүсээ амьд нь хайрлаж амьдраарай.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*