Удаагүй байж сууна гээд улайраад байгаа нь сонин санагдах юм

Сайн байцгаана уу миний бие энгийн банк санхүүгийн салбарт ажилладаг 27 настай ганц бие banker. Гол асуудал гэвэл саяхан нэг бүсгүйтэй танилцсан тэгээд унтсан тэгсэн жирэмсэн болчихож нөгөө бүсгүй маань 30 хүрч байгаа. Би шууд л хэлсэн чамтай суух үгүй нь шийдээгүй тиймээс гаргахгүй байсан нь дээр гэсэн саналаа хэлсэн. Гэвч нөгөө хүн маань гаргана энэ миний анхны жирэмслэлт үр хөндүүлбэл үргүй болно

гэж зүтгээд байгаа. Тэгсэн мөртлөө хүйс нь эмэгтэй бол үр хөндүүлнэ эрэгтэй бол гаргана, би өөртөө зориулж гаргана тиймээс чамд хамаагүй битгий санаа зов гэж хэлсэн. Миний хувьд буруутайгаа мэдэж байгаа гэвч би суухгүйгээ мэдэж байгаа тиймээс хүүхэд өнчүүрэхийг хүсэхгүй байгаа учраас сар хүрээгүй байгаа дээр үр хөндүүлсэн дээр гэж бодоод байдаг.

Гэтэл нөгөө хүн маань өөрийнхөөрөө зүтгээд байдаг. Уг нь эмэгтэй хүн дараагийнхаа амьдралыг бодсон ч тэр хүүхэдгүй байсан дээр биздээ миний хувьд ч гэсэн саллаа гэхэд насан туршдаа сэтгэлийн шаналалтай явна гэдгээ мэдэж байна. Яахаар ч юм бэ дээ.

Би өөрийн хувийн асуудлаа найз нөхөддөө дэлгээд байдаггүй л дээ одоо хэн ч мэдэхгүй байгаа. Хамгийн хачин нь танилцаад удаагүй байж сууна гээд улайраад байгаа нь сонин санагдах юм. Ядахнаа жил гаран 2 жил ч юм уу үерхэж байж энэ шийдвэрээ гаргамаар санагдах юм. Ёёстой яамаар ч юм бэ дээ…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*