Нэрээ нууцалсан захидал

Ээжүүдээ нэрээ нууцалсан энэхүү захиаг та нарыгаа бас ийм байдлаас сэргийлж болгоомжлоосой гэж бодож постолж байна😔 Заавал уншаарай, нээрээ бид ийм зүйлийг (ялангуяа хүйтний улиралд) алдаа гаргаж байна гэж ч мэдэхгүй өдөр тутамдаа юман чинээ бодолгүй гаргаж байдаг юм байна😖

Тиймээс дахиж нэг ч хүн ийм алдаа гаргаж хайртай хүмүүсээсээ хагацахгүй байгаасай😢

“Манайх гадаадад хараар ажиллаж амьдарч байгаа олон мянган айлын л нэг. Өнгөрсөн шинэ жилийн өмнөх өдөр 6 настай хүү маань даарснаас болоод ханиад хүрчихлээ. Миний хүү өмнө нь ханиад хүрч, өвдөж л байдаг бид гэрээрээ эмчлээд явж л байдаг байсан. Гэрийн эмчилгээ нь гэвэл зөгийн бал, халуун цайнаас эхлээд Монголоос захиж авчруулдаг эмнүүд. Учир нь эндэхийн эмч нар маш зөөлөн эм бичдэг, тэр нь нэмэр болохгүй байгаа юм шиг санагддаг. Аптекууд нь ч жоргүй бол антибиотик зардаггүй.

Ингээд энэ удаа ч гэсэн өөрийнхөө эм тариагаар эмчилж эхэлсэн. Хоолой нь өвдсөн тул ципринол 8 цагаар өгөв. Өмнө нь амоксилав, амоксициллин өгдөг байсан. Харин хүүгийн маань бие сайжирсангүй улам дордсоор байв. Бид даатгалгүй ч гэсэн ямар ч мөнгөнөөс илүү хүүгийн маань амь нас чухал тул эмнэлэгт хэвтүүлж шинжилгээ өгтөл ханиад нь хатгаа болоод баруун уушиг нь устсан гэсэн онош гарсан. Эндхийн эмнэлэг нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн, би ч зөвшөөрсөн. Тэр шинжилгээгээр MRSA гэдэг нянгийн халдвар авсан нь тогтоогдсон. Энэ нянд бараг ямар ч антибиотик нөлөөлж чаддаггүй гэнэ.

Миний хүү антибиотикийн хамаагүй хэрэглээнээс болж дараа нь ямар ч антибиотик уугаад эдгэхээргүй нянгаар өвчилжээ. Нян уушгийг тэр чигээр нь идэж устгаж байна гэсэн аймшигтай хариу гарсан юм. Тэгээд яаралтай хагалгаанд оруулж уушиг руу нь 4 гуурс зоож усыг нь соруулаад асар өндөр дозоор хүчтэй антибиотикийн эмчилгээ хийсэн. Миний хүү 6 долоо хоног энэхүү өвчинтэй ухаангүй тэмцэлдсэн ч ялж чадалгүй өнгөрсөн.

Ээжүүдээ бид жаахан л хойрго, завгүйгээсээ болж, гарын үзүүрээр эмчилчихнэ гэж боддогоосоо болж хүүхдээ аврах биш алдаж байгаагаа мэддэггүй юм байна. Антибиотикийг заавал эмчийн (эмч нь ч бас шинжилгээ авч байж бичиж өгөх ёстой) жороор өгж байгаарай.

Монголын бүх үрс эрүүл ээж болгон хариуцлагтай байж над шиг амьдын хагацал бүү үзээсэй гэсэндээ үүнийг бичлээ. 33 настай ээж…””

Энэ захидлыг өөр хэн нэгэн ээжийг алдаа гаргахаас сэргийлж сэрэмжлүүлэх үүднээс цаашаа олон хүнд түгээж шэйрлээрэй

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*