2018 онд амжилт дагуулж баяжих 5 орд

Шинэ жилийн босгон дээр бүгд л бие биедээ аз жаргал, сайн сайхан өөрчлөлтийг хүсдэг. Зурхайчид 2018 онд санхүүгийн амжилт олох 5 ордыг зарлажээ. Ирэх жил чухам ямар ордууд азтай байхыг танилцуулахаар бэлдлээ. Санхүү дээшлэх нь гээд зүгээр суухгүй нь мэдээж. Санхүүгийн амжилт

1. Охин Охин – зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг орд. Тэд амжилт, мөнгө олохын тулд хөдөлмөрлөдөг бус харин хөдөлмөр нь амьдралын утга учир нь болсон юм. Тэд төгс байхыг хичээдэг, өөрсдийн ажил мэргэжилдээ чадварлаг, аливаа даалгаврыг чанартай, ухамсартайгаар дуусгаж чадна. Тэд илүү цагаар ажиллахад ч бэлэн. Нохой жил тэдний хичээл зүтгэлийг үнэлж харамгүй шагнал буулгана. Тэднээс онцын гоц гойд зүйл огт шаардахгүй: байдгаараа хичээгээд л хөдөлмөрлөөд л яв. Перфекционизм тэднийг амжилтын замд хүргэнэ. Хөдөлмөрч хичээнгүй зан нь тэднийг бусдаас онцгойруулна. Одод тэдний замыг зааж туслах ажээ. 2018 оны томоохон арга хэмжээн дээр цагаан, шаргал, оранж эсвэл саарал өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна.

2. Хилэнц Тэд хэн нэгнээр хийлгэх гэснээ хийлгэж чаддаг хүмүүс. Худалдах, итгүүлэх, хэлцэлд хүрэх – энэ бүхэн цусанд нь байгаа. Усны амьтдын мэдрэмж маш өндөр хөгжсөн, хүмүүсийг нэвт харж чаддаг. Тэд өөрсдөө сониуч зантай. Тэд чадварлаг мөрдөгч болж чадна, ямар нэгэн гэрээ хэлцлээс ашиг гаргаж чаддаг. Нохой жилд тэд баяжина. Өөр ямар ч хувилбар байхгүй. Гэхдээ жилийн эхний саруудад хэд хэдэн давааг амжилттай давах хэрэгтэй, магадгүй зарим нэг нь ялагдал хүлээхийг үгүйсгэхгүй. Энэ бүгдээс туршлага сууж чадвал хөлгүй баян болно. Чухал уулзалтад улаан эсвэл чернилэн ягаан өнгийн хувцас өмсөнө.

3. Арслан Одод мөнгө хайрлах галт орд. Тэд удирдаж, чухал шийдвэр гаргаж чаддаг. Анхаарлын төвд байхыг хүсэх бөгөөд өөрийгөө өндрөөр үнэлж чадах чадвар нь амжилтын нууц болно. Арслан нь муурын аймагт ордог хэдий ч Нохой жил тэдний хувьд амжилттай байна. Дараа жилийн өнгө – шаргал. 2018 онд банкны ямар нэгэн хэлцэл хийхэд амжилт олно. Чухал уулзалтад – бор, шаргал өнгийн хувцас өмсөнө. Гэхдээ шаргал өнгийг хэтрүүлж болохгүй.

4. Үхэр Тэд мэдрэмжээ дагадаггүй харин бодит байдал, логик дүгнэлтийг илүүд үзнэ. Аливаа зүйлийг зөв эрэмбэлж чаддаг. Цаг, эрч хүчээ дэмий зүйлд үрэхгүй. Энэ нь тэднийг амжилттай болоход нөлөөлнө. Ажил хэргийн түншүүд нь тэднийг итгэлтэй, тогтвортой гэж үнэлдэг. Энэ мэт зан чанар агуулж байгаа хүмүүс яаж ч ядуу байх вэ дээ? 2018 онд олсон мөнгөө өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Эрсдэлээс бүү ай, Нохой жил таныг шагнана. Тансаглах эсвэл олон зүйлд үсчих нь хоосроход хүргэж мэдэх юм. Чухал уулзалтад цагаан, ногоон хувцас өмсөнө.

5. Мэлхий Мэлхийн орд бусдыг хөгжихөд түлхэц болдог, өөрсдийгөө ч хөгжүүлэхээ мартахгүй. Өөртөө итгэлтэй, өрөвч сэтгэлтэй. 2018 онд шинэ санаагаар дүүрэн байна. Уран бүтээлч сэтгэлгээ сониуч зан нь тэднийг амжилтад хөтөлнө. Хамгийн гол нь – өөрийнхөө үзэл бодол, шинэ төслийн санааг бусдад хэлэхээс айх хэрэггүй. Таны санаа сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй байна. Тиймээс томоос том түрийвч бэлдэхэд илүүдэхгүй. Чухал уулзалтад цэнхэр, мөнгөлөг өнгийн хувцас өмсөнө.

Дээрх 5 орд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх нь. Энэ жагсаалтад ороогүй ордныхон санаагаар унах хэрэггүй, хичээл зүтгэл байхад нэг л өдөр шагнал нь ирнэ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*