Ийм сайхан гэр бүлээ нураасан эхнэрээ уучлах уу яах вэ

Korean couple enjoying sunset at beach

Сайн байцгаана уу! Би 34тэй, ажилладаг. Эхнэр бид 2 ханилаад 14 жил болж байна. 2 сайхан үртэй. Эхнэр минь саяхнаас ажлынхаа газрын насаар хэд дүү залуутай явалддаг байсныг нь би мессенжэрээс нь олж мэдээд асуутал бүх зүйлээ хэллээ,тэрэнтэйгээ холбоотой болоод 4, 5 сар болж байгаа гэнэ.

Тэр нь сая гадаад сурахаар явахад нь бүр тэрнийх нь эхнэр хүүхэд, ээж нь гаргаж өгч байхад цуг яваад онгоцонд суулгаж өгсөн байгаа юм. Би тэр залуутай нь ярьсан. Бас л эхнэр 2 хүүхэдтэй юм байна лээ. Тэсэлгүй уур хүрээд эхнэрт нь хэлчихсэн. Бүх зүйл тодорхой болсон.

Саяхныг хүртэл мессежээр жигтэйхэн дотно харьцаатай юм шиг л бичсэн байна лээ. Би үнэндээ амьдралдаа ийм том шоконд орж явсангүй. Би эхнэртээ чин сэтгэлээсээ ханддаг байхад болно гэж боддог нь хангалтгүй бололтой. Өөр хүчин зүйлүүд нөлөөлсөн байхыг би үгүйсгэхгүй ээ! Үнэхээр тэр залуудаа дурлацан юмуу гэхээр эхнэр түр зуурын тэнэг үйлдэл байсан, уучлаарай чамаасаа хэзээ ч салахгүй л гэх юм, тэр нь ч бас эхнэртээ иймэрхүү утгатай зүйл ярьсан гэсэн.

Гэхдээ хүний сэтгэлд сэв суучхаар үнэндээ тамтай юм. Хүмүүс яагаад ийм ухаан муутай байдаг юм бэ?Хичнээн хүнийг сэтгэлийн шаналалд оруулах үйлдэл хийж байгаагаа яагаад ухаардаггүй байнаа? Үр хүүхдээ бодоод уучлаад цаашаа амьдрая гэхээр нэг л итгэл төрж өгөхгүй юм. Тэсэлгүй л сөхөөд хэрүүл хийчих гээд байхын. Яалтай вэ? Эсвэл би өөрийгөө хуураад байна? Энэ байдлаас үнэхээр залхаж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*