Лам хар дээр очлоо, өөрийгөө өөрчлөх гээд нилээн үзлээ болдгүй ээ…

Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед өөрийгөө ойлгохоо байлаа, асуудал юу вэ гэвэл нөхөр бид хоёрын харьцаа хөндийрч би бүүр нөхөртөө хайргүй болсон мэт санагдах юм. Бид 2 жилийн өмнөх хүртэл хүүхдүүдтэйгээ сайхан амьдардаг гэр бүл байлаа. Би нөхрөө хуурах хүртэл…

Гэхдээ анх танилцсан цагаасаа л нөхөр маань ойр ойрхон ууж, их оройтож заримдаа гадуур хонодог байсан. Тэр болгон дээр би хэл ам хийж муудалцана. Сүүлдээ хүн залхдаг юм байна лээ. Хэрэлдэж гэр бүлийн уур амьсгалыг эвдээд яахав гээд бууж өгдөг болсон. Тэгсэн хэрүүл уруул үүсэхгүй сайхан л байлаа.

Гэтэл дээрээс нь нөхрийн байгаа байдал ажил төрөл нэг л бишээ, ямар ч овсгоо самбаа алгаа. Би өөрөө боловсролтой сайхан ажилтай, бас дажгүй сайхан эмэгтэй болохоор миний араас гүйх хүн бишгүй л олон байдаг. Үгүйсгээд нөхөртэй энэ тэр гээд түлхдэг байсан чинь нэг өдөр дотно хүнээсээ нөхөр чинь чамайг тэгэж хуурсан ингэж хуурсан гэж сонсдын байна. Уйлж үзлээ, уцаарлаж үзлээ, нөхөртөө хэлсэн” үгүй” гэж байна шүү.

За тэгээд өөрт таалагдсан залуутай уулздаг боллоо. Цөөхөн хэдэн тохиолдол л доо. Уулзсан залуус салчих сууя, надад хүүхэд гаргаад өг энэ тэр гээд зөндөө ярина, гэвч би яасан ч гэр бүлээ бүтэн авч явна гэж боддог. Гэтэл намайг нөхөр хардаад зовоогоод байхаар бүр орхиод явчихмаар санагдах боллоо. Лам хар дээр очлоо, өөрийгөө өөрчлөх гээд нилээн үзлээ болдгүй ээ, сэтгэл минь бүүр хөрөө юм болов уу яах вэ? 29-тэй бүсгүй…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*