Хайр минь дээ намайг уучилаарай…

Би залуусдаа хандаж надаас сургамж авч амьдрал хайрынхаа төлөө тэмцээрэй гэж хэлэхийх хүссэн юм. Би ч жоохон байж дээ. 22-хон настай гадаадад сургууль төгсөж ирсэн үе саяхан мэт боловч 9 жил өнгөрчээ.

Мэдээж хайртай хүнтэй бүх л юм төгс байсан үе. Анх хадам гэгч айлын үүдийг татах өдөр миний амьдрал орвонгоорой эргэсэн. Ууртай хадам эх эгч нарынх нь хөдөөний охин гэх л ганц шалтгаанаас болоод л хайртай хүнээ алдах дээрээ тулдаг юм байна. Өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж их л оролдсон гэж бодооод би бүгдийг хаяад л дахиад л гадаад руу явлаа. Очоод хөл хүнд болсноо мэдсэн ч хайртай хүндээ хэлээгүй зоригтой юм шиг хэрнээ тэнэг алхам байж.

Өдөр бүрийг амжилт нэр хүнд гэдэг зүйлийн хойноос явсан даа. Тэгэх л юм бол тэр хадам гэгч айлын үүд надад нээгдэх юм шиг л бодож байсансан. Одоо бодоход би хайртайгаа байх гэж юу ч хийгээгүй юм шиг санагдаж байна. Би гэнэн байжээ бас ямарч зориггүй байж. Хадам ээждээ тэр эгч нарт нь хорссондоо би хэн гэдгээ хариулахыг хүссэн тэрний төлөө бүхэл бүтэн 9 жилийг үрчиж. Эргээд ирхэд миний хайр хорвоогоос явчихсан… Тэрнийхээ төлөө юу ч хийж чадаагүй ядаж чи минь хүүтэй шүү гээд хэлж чадаагүй амьдрал хэн нэгэнд хүлээх чөлөө өгдөггүй юм байна.

Би хайрыгаа санасан ч ярьж чадахгүй хүүгээ төрөөд яаж хүн болж байгааг нь ч харуулж чадаагүй бас их нүгэл хийжээ. Залуус минь дээ хайр гэдэг зүйлд бардам зан үзэн ядалт бол хэзээ ч байж болохгүйг би сая л ойлголоо. Хайртай хүнээ алдснаа мэдсэн энэ л мөчийн дараа. Хайр минь дээ намайг уучилаарай…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*