Жоохон гээд өрөөсөн нүдээрээ хялайхгүй юм болов уу

Сайн байцгаануу энэ захидлыг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А гэдэг 16 настай. Энэ сайтыг насанд хүрэгчдийн сайт гэдэг ч би эндээс олон зүйлийг өөртөө тусгаж авдаг, бусдын алдаан дээрээс суралцдаг ч гэхиймүүдаа. За энэ ч яахав гол яриандаа оръё. Би нэг хүнд дурлачихлаа. Дурлах дурлахдаа өөрөөсөө 10 насаар ах хүнд. Түүнийг маш удаан сэтгэлдээ тээж байна, хэлье гэсэн ч хэлж чадахгүй ёстой л нөгөө өрөөсөн хайр гээч нь юмуудаа.  Өдөр бүр л түүнийг боддог одоо ч гэсэн түүнийг бодож байна бас маш их санаж байна. Магадгүй би түүнд хайртай гэдгээ хэлвэл яах бол? Жоохон гээд өрөөсөн нүдээрээ хялайхгүй юм болов уу? Надад зөвлөөч ах эгч нараа

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*