Жүжигчин Б.Отгонтуяа “болдоггүй” Бооёо ахынхаа талаар анх удаа ам нээв

Монголын хошин урлаг хэмээх их айлд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, авъяас чадвараа тунхаглаж чадсан “Шинэ үе” продакшны захирал Ариунболд /Бооёо/-г танихгүй хүн ховор. Ахмад буурлын дүрээс адтай шар охины дүрд хүртэл хувирч үзэгчдийнхээ хайрыг татаж, шинэ залуусаар хүрээгээ тэлж их л амжилттай явсан хамтлагаас хоёр жилийн өмнөөс эхлэн олны хэл ам таталсан үйл явдал хэсэгтээ л тасраагүй. Хэрэг явдал арай гэж намжсан ч Бооёоогийн дараагийн үе хэмээн нэрлэгддэг байсан Сөрөлт, Ганбаа, Отгоо нар “Шинэ үе”-ийг орхисон нь харамсалтай. Тэдний хамтлагаа орхисон шалтгааныг хүмүүс ярихдаа Бооёо ахтайгаа хэрэлдсэн биз дээ хэмээн халаглан ярьдаг.

Харин энэ талаар жүжигчин Б.Отгонтуяа ярихдаа “Бид нар Бооёоо ахтайгаа зөвлөлдөж байж хамтлагаа орхисон, эргээд бид хамтдаа уран бүтээл хийсэн ч болно” хэмээжээ.
Үе тэнгийн 3 жүжигчин хамтлагаа орхиход “Шинэ үе” продакшн тарж байна уу эсвэл үнэхээр Бооёо болдоггүй юу гэсэн таамаг хөвөрсөөр байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: chuhalnews.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*