Хүүхдийн мөнгийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд нөхөн олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*