Б.Бат-Энэрэлийн ээж: Миний хүүг эх, эцэггүй хүн шиг олон нийтэд ойлгуулж ирсэн

Бяцхан биенээсээ гарамгүй хэвлүүхэн яриатай Б.Бат-Энэрэл хүү МУГЖ С.Батсүхтэй хамтран дуулаад багагүй хугацаа үдэж байгаа билээ. Монгол хүн бүрийн хайрыг татсан Б.Бат-Энэрэл нэгэн нэвтрүүлгийн үеэр “Манай ээж Солонгос руу явсан. Удахгүй ирнэ. Би гэртээ эмээ, эгчтэйгээ хамт амьдардаг. Ээжийгээ санахгүй байна. Яагаад гэвэл би чинь одоо уул шиг том эр болсон шүү дээ. Тийм болохоор санахгүй байгаа юм. Гэхдээ жоохон л санаж байна” хэмээн ярьж байсан удаатай. Харин түүний ээж Солонгос улсаас эх орондоо ирсэн бөгөөд өөрийн цахим хуудсандаа “Би Бат-Энэрэлийн ээж байна. Би Монголдоо хүүгийнхээ хажууд хүүтэйгээ амьдарсаар байгаа. Миний хүүг эх, эцэггүй хүн шиг олон нийтэд ойлгуулж ирсэн зарим нэгэн хүмүүсийг тэсэж чадахгүй байна. Хүүхдээ төрүүлж, өөрөө өсгөсөн” гэжээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*