СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүү санаандгүй байдлаар гал алдаж, 12 хүн амиа алджээ

Нью-Йорк хотын Бронкс дүүргийн нэгэн орон сууцанд гал түймрийн улмаас 12 хүн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч пүрэв гаригт гарчээ. Уг хэргийн талаар албаны хүн хэлэхдээ “Гурван настай хүү богино долгионы зуухаа асааснаас үүдэж уг гал түймэр гарсан болохыг шинжээчдийн баг тогтоосон. Эцэг эх нь хүүхдээ ийн хараа хяналтгүй байлгасны улмаас 12 хүн харамсалтайгаар амиа алдсан байна” гэжээ.

Гал түймэр гарч эхэлмэгц хүүгийн ээж хаалга онгорхой орхин гарснаас гал түймэр хардацтайгаар тархсан болохыг цагдаагийн байгууллагаас мөн мэдээлсэн байна. Аврах албаныхан 20 орчим хүнийг яаралтай байшингаас гаргаж, амь насыг аварч чаджээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*