Энэ дэлхийн хамгийн супер ээж, дүү нар явуулж нэг гэр бүлийг аз жаргалаар бялхааж байгаа бурхандаа баярлалаа гэхгүй бол болохгүй байхаа…

Би 13наснаасаа эхлэн аавтайгаа амьдарч ирсэн учир нь ээж тэр үед Солонгос явж мөнгө хураах зорилго тавьж явсан боловч тэндээ амьдарч өөр хүүхдийн ээж өөр хүний эхнэр болсон юм Энэ цагаас би Ээж гэж яасан өөдгүй хүн бэ гэж бодон дотроо маш их гомдож дургуй хүрч билээ ах дүүгээрээ дамжуулаад хувцас мөнгө өгөөд явуулдаг л байсан гэхдээ би нэг ч удаа авч байгаагүй ээ учир нь амьдралын төлөө миний төлөө бүх цаг заваа зориулж шөнийн 12-1хүртэл ажиллан өглөө 6-цагаас ажилдаа гардаг аавыгаа дэндүү их өрөвдөн бас нэр нүүрийг нь бодсон байх яасан ч би аавыгаа гомдоож болохгүй гэсэн бодолдоо бат зогссон юм. Аав минь миний боловсролд бүх зүйлээ бүх мөнгөө зарцуулсан тиймдээ ч би амжилттай сурсаар л байгаа хэзээ төгсөх юм бүү мэдээ хэхэ одоо Мастерт сурч л байна. Аав бид 2-н амьдрал иймэрхүү л өрнөдөг нэг нь ажилдаа нөгөөх нь хичээлдээ явна.Саяны өнгөсөн 5-сард миний төрсөн өдөр болж аавтайгаа болзон гадуур хоолонд орох болов за тэгээд яваад ортол нэг эгчтэй хамт сууж байна. Би ч дотроо таньдаг хүн нь тааралдсан юм байлгүй гэж бодлоо нөгөө эгч явдаггүй шүү хэхэ. За тэгээд л тэр 2-учиртайг би ойлголоо доо.Энэ явдлаас хоош бид үе үе уулзана энэ хооронд 2-хүүтэй нь ч танилцаж авлаа хөөрхөн 15,13тай эхлээд ч би дотроо аль бодох муу л юм бодно шүү дээ нөгөө үнсгэлжин кино л нүдэнд харагдаж байлаа.

Хааяа бас аавын нүдийг хариулж байгаад нөгөө эгчрүү хялан цэхэн хийнээ одоо бодохоор санаа зовмоор муухай өмхий санаатай байж ээ эхийн хайрыг багаасаа үзээгүй хүн их хатуу муухай санаатай болдог юм байна гэдгийг саяхан хүртэл өөрийгөө мэдээгүй байж ээ ямар сайндаа ангийнхан нийллэг уулзалтанд явдаггүй хар амиа бодсон зөвхөн сайн сурч аавыгаа баярлуулна тэгээд гэрээ сайн цэвэрлэж хоолоо сайн хийнэ гэсэн л ажима бодолтой болсон байж ээ. Энэ муухай ичмээр хувиа хичээсэн бодлыг маань Ээж маань бүр мөсөн авч хаяж чадсан юм надтай чин сэтгэлээсээ ярилцана намайг ойлгоно хайрлана бас цалингаа аваад л бид 3-т л юм авна. Миний харсанаар өөртөө 1-ч оймс авсангүй ээ.Бас төрсөн ээжийн минь тухай бодлыг эргүүлж ойлгуулж чадсан эмэгтэй бол миний ээж би хойд эх гэсэн нэрэнд дургүй болсоон хүн болгон адилгүй ч миний харьцаа бас чухал байлаа би хэрэв тэр хүнтэй муухай харьцсан бол аав минь дунд нь зовж энэ сайхан ээжээс минь салах байсан байх гэж боддог болсон ер нь суралцаж ойлгож дуусахгүй амьдрал юмаа.Өдөр бүр л ээжийн хайр гэж ийм байдаг юм байна дүүтэй хүн ийм байдаг юм байна гэж мэдрэх ч сайхан юмаа.

Бид хамт нэг гэр бүл болж амьдраад хэдхэн сар болж байгаа ч гэсэн маш их зүйлийг ойлгож авлаа 2-дүү минь орой бүр автобусны буудлаас намайг тосдог юм.Эртээд нэг хэсэг маш их хүйтэрсэн өдөр түгжээнээс болоод би бараг 1:30-мин явсан байхаа намайг тарах дөхөхлөөр ээж маань залгадаг юм тэгээд л нөгөө 2-ыг хөтлөлцүүлээд явуулчихна шүү дээ.Дулаанда ч яахав хүйтэнд өрөвдөөд байх юмаа(нүдэнд харагдаад яг уйлах гэж байна ш дээ).Буугаад ирсэн чинь хөөрхий хацарнууд нь ув улаан бараг хөлдцөн юмуу хаашаа юм бэ жижигийнх нь нус нь урсцан нөгөөхөө шорр хийтэл татаад хөлөө хооронд нь хавсарчихсан зогсож байна бодвол хөл нь даарсан байхаа.Би шууд л хацарнуудын нь гараагаа дулаацууллаа нээх хөөрхөн миний 2-дүү Аниа яасан удаан явав аа яг хөлдөх гэж байна ш дээ гэсэн хаха.Би ч өрөвдөөд одоо битгий тосч бай аниа нь яах ч үгүй ш дээ гэсэн –Ээж явж эгчийгээ тосцгоо одооноос даарч өлсөж сурахад гэмгүй гэсэн гэнээ хаха лаг зориг оруулаад явуулсан байгаа биз.Бүр болохгүй бол дэлгүүрт ороод байж бай гэсэн нөгөөдүүд нь хөөдөг гэнэ шүү өөдгүй хогнууд өөрсдөө даарч үзээгүй юм шиг өөрсдөө дүүгүй юм шиг аашилдаг гэнэ.Ингээд л бид 3-хөтлөлцөөд гэртээ ирдэг болоод 3-сар болж байна.

Гэрт ирээд ээжид хэллээ битгий энэ 2-ыг явуулж бай гэсэн Газар дээрхи ганц эгчийгээ одооноос хамгаалж суралгүй яахав ер зүгээр наадуул чинь эр улс байна даа амьдрал гараад ирэхээрээ нусаа гоожуулаад явах нь байна ш дээ гээд л муу дүү нарыгаа загнуулчихдаг байгаа.Ер нь бодсон цаагуураа амьрдалд сургаж байгаа юм байна.Үдэш орой эмэгтэй хүн явбал хамгаалах естой гэсэн ойлголт амьдралын хариуцлагад сураад явж байгаа юм байна миний 2-хамгаалагч мундаг дүү нар минь.Энэ 2-нугасны зургийг яагаад оруулсан бэ гэж үү? Хавар ээжид дүү нь бэлэг болгон сайхан хань ижилтэй болоорой гээд өгсөн гэнээ ээж урдаас нь -Заа энэ хүүхдүүд нь арчлаад асарч чадахгүй бол эрээн ээмгээ зүүгээд(лаг барын эрээн ээмэг ээж хааяа гангардаг юм хаха) батсүмбэр явдаг байгаа даа гэсэн гэнэ бас их хошин шударга ежтой хатуу үгнүүд гарнаа.Тэгсэн яасан нээрээ л сайн ханьтай болсон байна Үүнийгээ надад өчигдөр бэлэглэсэн юм миний охин энийг өрөөндөө тавьчих цаашид учрах хүн нь сайн хүн заяанаа ээж нь эхнээс нь нь охиндоо бүх сайхан зүйлүүдийг бэлдэж өгнөө л гэнэ.Миний аав одоо маш их аз жаргалтай байгаа мундаг ухаалаг эмэгтэй хажууд нь байгаа болохоор санаа нь жаахан ч гэсэн амарч байгаа байхаа хөөрхий.

Ганц хүн айл болохгүй гэж яг үнэн олон ч хэцүү зүйлийг надаас нууж амьдарсан аав минь аз жаргалаа олсонд би маш их баяртай байгаа.Үүгээр дамжуулан юу хэлэх вэ гэвэл гэр бүлээсээ хол мөн таарч тохирохгүй салсан хүмүүс байвал үр хүүхдээ заавал бодоорой. Тэд тоглоом биш хүн тэдний зүрх сэтгэл өвддөг дутуу заяандаа гомддог дотроо маш их шаналдаг тэдний нүд цаанаа л гунигтай харц нь бусад хүүхэд шиг гал цогтой жаргалтай байдаггүй өөртөө итгэлгүй байдаг юм шүү. Миний 2-дүү харин яг ид юм боддог насан дээрээ аавтай,эгчтэй болдсонд маш их баярлаж байгаа. Монголын минь гэр бүлүүд элэг бүтэн үр хүүхдүүд нь аав ээждээ эрхэлж жаргалтай байх болтугай .Дашрамд хэлэхэд би төрсөн ээжийгээ уучилсан удахгүй холбогдоно гэж бодож байна. Энэ дэлхийн хамгийн супер ээж, дүү нар явуулж нэг гэр бүлийг аз жаргалаар бялхааж байгаа бурхандаа баярлалаа гэхгүй бол болохгүй байхаа. За тэгээд хэт нуршуу ядаргаатай байсан бол уучлаарай.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*