#СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ҮҮНИЙГ ОХИДУУДДАА СЭРЭМЖЛҮҮЛЭГ БОЛГОН ҮНЭХЭЭР ЗОРИГ ГАРГАН БИЧЛЭЭ…

Сайн байцгаана уу? Энэхүү зүйлийг би зориг гарган явууллаа. Би 12-р ангийн сурагч. Шинэ он гараад эхний өдөр үнэхээр аймшигтай зүйл тохиолдлоо. Өнөөдөр өдөр буюу 2018 оны 1-р сарын 1-нд би ангийнхаа 2 охинтой уулзаад хамт кино үзнэ гэж ярьсан юм. Тэгээд гэрээсээ нээх холгүй байдаг сансрын тунель дээр уулзая гэж тохироод байж байсан юм. Өөр ирэх найзууд байвал хамт явъя гээд фэйсбүүк дээрээ байршлаа check-in хийсэн. Нэг найз маань хүрээд ирчихсэн бид хоёр нөгөө найзаа хүлээгээд сансрын тунель дээр сансар худалдааны сүлжээ төвийн тэр хавьд зогсож байсан юм. Гэтэл тэнд зогсож байсан нэг саарал машин дотроос хэдэн ах нар гараад ирсэн. Нэлээд хөгшин бараг 30 гаруй насны 4-5 хүн байсан. Бид хоёр луу чиглэж ирээд “охидууд аа, явах уу” энэ тэр гээд гараас барих гээд байсан.

Бид хоёр айгаад зугтах гэтэл зугтаалгахгүй зуурчихаад чирж авч явах гээд байсан. Тавиач ээ гээд хашгиртал “зүгээр танилцая л даа, өнөөдөр хамт зугаацая, үнэхээр хөөрхөн охидууд юм аа” гээд машин руугаа суулгах гээд хүчлээд байсан. Нэг нь “чи фэйсбүүк дээрээ уулзая л гэсэн байсан шдээ, тэгээд л ах нар нь хүрээд ирлээ, би чиний зургийг байнга үздэг, санхүүгээр туслаж байя” гэсэн. Гэтэл бас нэг нь “сайхан жаахан охидуудыг шаах нь дээ, чи ч дажгүй юмнууд олчихсон байна” гэсэн. Ойрд хавьд хүмүүс байхгүй бид хоёр айсандаа үхэх шахаад утсаараа цагдааруу залгах гэтэл утсыг маань булааж аваад газарт савчихсан. Бид хоёрыг бүр хүчээр чирээд машин руугаа авч явах гээд байхад манай найз бүр хамаг чангаараа орилсон. Хэн нэгэн сонсоосой гэж найдсандаа л тэгсэн. Тэгээд нэг юм биенээс зуурч байснаа тавихад нь хурдан зугтаж шууд сансраас доошоо хамаг хурдаараа уруудаж байсан. Эргээд хартал хойноос хоёр нь бас дагаж байгаа харагдсан. Гүйсээр байгаад дэлгүүр орж нуугдсан.

Тэгээд нөгөө найзруугаа тэр хавьд очиж болохгүй гэж утсаар хэлж анхааруулсан. Бас ахдаа хэлж цагдаад мэдэгдэж өгөөрэй гэж хэлсэн. Бидний айдас одоо ч гараагүй тайвшраагүй байна. Үүнийг охидууддаа сэрэмжлүүлэг болгох үүднээс үнэхээр зориг гаргаж бичлээ. Фэйсбүүктээ байршлаа хамаагүй check in хийж зарлаж бас хувийн мэдээллээ битгий тавьж байгаарай. Иймэрхүү гаж донтнууд тагнаж харж судалж байдаг юм байна шүү. Бас гадуур явахдаа ганцаараа ч гэлтгүй охидууд дангаараа явахдаа маш болгоомжилж байгаарай. Ялангуяа арван жилийн охидууд ийм хөгшин эрэгтэй хүмүүсээс сэрэмжтэй яваарай. Бид хоёр лав бүр дахиж гарахаас ч зүрхээ дэлбэртэл айчихлаа. Өөр бусад охидод ийм болон үүнээс ч аймар зүйл тохиолдож болзошгүй учраас урьдчилан сэргийлж сэрэмжтэй байгаарай гэсэн үүднээс явууллаа, нийтлээд өгөөрэй.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*