”Single Ladies3”-ИЙГ ҮНЭГҮЙ ҮЗҮҮЛНЭ

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралын баяр гунигтай мөчүүдийг хөгжилтэй байдлаар илэрхийлсэн “Single Ladies” кино үзэгчдэд гурван цуврал ангиа хүргээд байгаа билээ. Кино цааш үргэлжилнэ гэдгийг мэдэгдээд авсан кино багийнхан киноныхоо гуравдугаар ангийн зураг авалтын ихэнх хэсгийг Өвөрхангай аймгийн Уянга суманд хийжээ. Байгалын үзэсгэлэн бүрдсэн тус нутгийн ард иргэдэд уран бүтээлчид киногоо үнэгүй үзүүлэхээр болжээ. Баярласан сэтгэлээ ийнхүү илэрхийлж байгааг нь сонссон хүмүүс Өвөрхангайн зүг хүлгийн жолоо залдаг хэрэг хэмээн хошигнон сууна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*