Хаан банкны теллерийн буруугаас таван залуу ял авчээ

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн оны 12-р сарын 22-ны өдөр нэгэн хэрэг шийдвэрлэсэн байна. Тодруулбал Хаан банкны ахдах теллер үүрэг ажилдаа хайнга хандсаны улмаас гүйлгээ хийгдсэн байна. Андуурагдсан гүйлгээг буцааж өгөх ёстойг мэдэхгүйгээс таван залуу өнөөдөр шүүхээс ял сонсоод байгаа юм.

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт Хаан банкны Олон овоо тооцооны төвийн ахлах теллер М.Г нь тус банкны үйлчлүүлэгч Л.Х интернет банк эзэмшигчийн овгийг андуурч нууц кодыг өгсөний улмаас түүний 3.150.000 төгрөгийг буруу данс руу шилжүүлсэн байна. Харин андуурагдсан гүйлгээний улмаас огт танихгүй хүний данс руу мөнгө орсон байгаа юм. Андуурагдсан гүйлгээний улмаас гэмгүй залуугийн интернэт банкны код солигдож, дансанд нь гэнэт л 3.1сая төгрөг орсон бөгөөд тухайн үед хамт хоолонд орж байсан таван залуу тус бүр 600 000 төгрөгөөр

бүгд хувааж авчээ. Андуурагдсан гүйлгээг буцаах ёстойг залуус мэдээгүйн улмаас өнөөдөр эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээсэн байна. Энэ талаар Н.М шүүхийн хэлэлцүүлэгт “Буцааж өгнө гэж бодож байсан. Мөнгөний шаардлага гарсан болохоор нь хэрэглэсэн… Би 8 хувийн орон сууцны зээлтэй байдаг. Энэхүү мөнгийг банкнаас зээлэнд татаж авсан байсан… Хаан банкны системийн алдаа байх гэж бодож байсан.

Зээл авсан байсан гэхдээ дараа нь асуудал гарвал эргүүлээд төлнө шүү гэж ярьцгааж байсан” Т.О шүүхийн хэлэлцүүлэгт “Хоолонд орж байхад мэдсэн. Миний данс руу 50 000 төгрөг шилжүүлж үзсэн … Банкны алдаа байх гэж бодсон ба 600 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан.

Хаан банкны буруугаас болсон… ЦААШ ҮЗЭХ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*