УСЕЙН БОЛТ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Их Британы тамирчин 2008 онд Бээжингийн олимпоос өндрийн харайлтын төрөлд мөнгөн медаль хүртэж байсан Ж.Мэйсон мотоциклийн ослоор нас барсан билээ. Тэрбээр Ямайк гаралтай ба нутагтаа очин У.Болт тэргүүтэй найзуудтайгаа хамтдаа мотоцикл унан давхиж байгаад амиа алдсан юм.

Ж.Мэйсон Ямайкад төрсөн бөгөөд Их Британы нэрийн өмнөөс 2006 оноос эхлэн тэмцээнд оролцож байсан юм. У.Болт найзынхаа оршуулах ёслолд оролцсон ба өөрөө шарилын нүхийг нь ухаж, эцсийн замд нь үдэхэд нь чин сэтгэлээсээ оролцжээ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*