ШУУРХАЙ МЭДЭЭ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС АХМАДЫН ТЭТГЭВЭР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэг зорилт нь ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх байсан. Энэ хүрээндээ тэтгэврийн доод хэмжээг 300 мянга болгохоор зорьж байгаа аж.

2018 оны улсын төсөвт ахмад настны тэтгэврийг нэмэхэд зориулж 119,5 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Энэ нь үндсэндээ 400 гаруй мянган ахмадуудад хамааралтай гэсэн үг. Хэрэв энэ жишгээр тооцвол тэтгэврийн хэмжээ дундужаар 8 хувь өсөхөөр байгаа бөгөөд харин ХНХЯ-ны өгч буй мэдээллээр тэтгэврийг тэгшитгэж нэмэхгүй өөрөөр хэлбэл ижил хувиар бус ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Энэ тохиолдолд бага тэтгэвэртэйд нь бага нэмэгддэг, ихэд нь их хуваарилагддаг тэгш бус тогтолцоо өөрчлөгдөнө гэсэн үг.

Мэдээж, энэ бол шударга талдаа хуваарилалт. Учир нь нийт ахмадуудын 60 орчим хувь нь хамгийн доод түвшний тэтгэвэр авдаг. Тиймээс энэ бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлж, зааг ялгааг ойртуулах нь зөв бодлого. Ингэж баймаажин ахмад настнуудын амьдралыг бага ч гэсэн хөнгөлөх боломжтой.

Эрх бүхий байгууллагын өгч буй мэдээллээр ирэх хоёрдугаар сараас тэтгэврийн нэмэгдлийг олгох юм байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*