СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 8-12 НАСНЫ 4 ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН МӨСӨНД ЦӨМӨРЧЭЭ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар Орхон голд Nissan Pulsar маркийн автомашин өчигдөр мөсөнд цөмөрчээ. Улмаар онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн дарга, хошууч С.Батсүхээр ахлуулсан зургаан албан хаагч очиж, 17:20 цагт татан гаргасан байна. Уг автомашинд иргэн А нь 8-12 насны дөрвөн хүүхдийн хамт явж байжээ. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*