ЭЭ БУРХАН МИНЬ БИ СОЛОНГОСТ БАЙДАГ ЮМАА …

Хүний охин үрийг… Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдал группээс чирээд ирлээ. Шэйрлэх гэсэн болдоггүй, хууллаа За ингэсээн хаха..

Би Со.д байдгиймаа. Өчигдөр өөр хотод хүнтэй уулзчихаад нилээн орой сүүлийн автобусанд суугаад амьдардаг хот руугаа явлаа л да. Цаг гаруй явах байсын. 10,30 гээд амьдардаг газраа ирэх ёстойн уг нь. Тэгсэн байхгүй, бусны явдал, намуухан хөгжим хоёрт бүүвэйлэгдээд нам явчиж.. хажуунаас хүн татахаар нь сэрлээ.. харсан бусны жолооч гөлийсөн хүйтэн царайтай чи хаана буухын л гэнэ цаг харсан 11,27 😯😯😯 түй чёрт баларсаан буудлаа өнгөрчиж гэдгээ мэдээд л хамгийн сайхан хоолойгоороо жолоочид: Ахаа би уг нь … д буух байсын, унтаад терминалаа өнгөрчижээ уучлаарай яахуу л гэлээ. . Өө тэгсэн балай ажүма бла бла.. чамаас болж би цаг шахуу дэмий явсан байна бла бла гээ л шүлсээ үсчүүлээд аягүй уурлаж байнаа. За энэ муутай яриад нэмэргүйн байна буугаад буудалд хонохоос яая гэхэв гохино хэн унтаж хоцор гэсийн ядаж сэрүүлэг тавьчихаа яагаа вэ гээ л дотроо өөрийгөө зүхээд л буулаа даа. Бусны цонхоор ямархуу газар явж байна гэдгээ ч анзаараагүйн буугаа л харсан юу вэ…. өөөөө мааая гооод… эээ бурхан гончигсум, тас харанхуй зэлүүд газар хажууханд нээх том уул.. амьд амьтан байтугай чөтгөр ч тогтохооргүй муухай харанхуй..

Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээ л явчла. Буугаад зам дагаад жоол алхсан мотел зотел байх шинж алгаа. Тэртээ доор ёлтойсон нэг муу гэрэл тусчийна. Яваад очсон төмөр хашаатай айл бололтой байнаа хаалгы нь бааахан балбалаа нэг эмгэн гарч ирж байна. Эмээ би төөрчлөө энэ хавьд буудал байвал зааж өгөөч гэсэн энд ямар юмны буудал байдгийн хашаанаас холд нтр гэжийнэ. (өөдгүй байгааз) эмээ би буснд унтаад. . . Гэх гэсэн хаалга тас.. За цаашаа жоол явлаа бусанд анх суухад л 10%тай байсан утасны цэнэг маань тэснэ тэснэ гэхэд яаж тэсдийн гэсэн шиг унтарч байгаа чимээ сонсогджийно.. Бурхан минь, ээж аав минь эх орон минь гээ л амандаа бувтнаад алхаа л байла гэрэлтэй айл ер таарахгүй. Ядаж дэлгүүр ч байхгүй бүр хэдхэн айл энд тэнд уулыхаа мухарт тарж байдаг газар юм шиг байгаан. Нилээн алхсөөн замын хажуугаар юм харагдкү болохоор замаас гараад алхлаа.. Бусны буудал хэрийн зайнд намхан байшин гэрэлтэй байнаа гүйхээрээ л очлоо. Жижкээээн дээр үеийн загвартай 2 шавар тагз байна. Хоюула гэрэлтэй. Хашаа байсан болвуу гэмээр хашааны сарзайсан хэдэн мод байна. Орлоо.. хаалга нь онгорхой.. 60 орчим насны болву гэмээр ажоши байна.

Ахаа уучлаарай би ингээд ингээд. . . Гээд хамаг юмаа ярилаа. Ах дуугүй сонсож байснаа эгц өөдөөс харсан нэг нүд нь болоргүй тунгалаг юм. Дотор зарс гээ л явчлаа. . Тэрүүхэн хооронд гадаа унтвал яах бол гэж бодоод амжсаан ккккк. Ах хэдэн үг амандаа бувтнаад бослоо. Аймар аялгатай дээр нь аяархан хэлсэн болохоор сонссонгүй. Дагаад яв л гэжийнэ. Дагаа л гарлөө өөр яахав дээ ккк. Хажуугийн шавар тагзанд орлоо тэнд 20 жоохон гаруй насны залуу байнаа. Шүлс нь гоожцон үс нь сэгсийцэн гартаа нэг чихмэл барьчижээ. Баавгай ч юмуу хулгана ч.юмуу бүү мэд. Би бүр сонин болоо л нурууны хүйтэн хөлс гараад хамаг биений шар үс босоод.. Эээ бурхан минь л гэлээ. . . Монтекристо гүн дээр Данглар шоронд ороод насаараа дуудаж үзээгүй бурхныхаа нэрийг сүүлийн 30 минутад 3 ч хэллээ гэж гардышт ккк. .

Би яаааг тэгсэн бурхан минь гэж бараг минутад 10 20 ч хэлсэн байх хаха. Ах нөгөө залууг дагуулаа л чи энд унтаж болно тухтай бол биш шүү л гэжийнэ. Юун тав тух ч дүүрчээ дүүрч. Аймар эвгүй бүдкээн гэрэлтэй, энд тэнд сонин сэтгүүлийн хайчилсан тасархайнууд. Тийм юмыг кинон дээрээс л харсан болохоос. . За хэдхэн цаг л гүрийхийм чинь гэж бодоо л орон дээр ньч хэвтсжнгүй өгсөн хөнжлийг нь газраар дэвсмэр аядаад бүхлээрээ хажууллаа. Цонхных нь цаас хуулраад арам мод нь салаад уначиж. . Тэрүүгээр нь салхи хүүг хүүг гээ л шуугиа л. . Хэвтжийсэн л хүн ёолоод байгаа бололтой дог шүү. Чих тавиа л чагналаа яалт ч үгүй хүн.ёолоод байнаа. Гарах гэсэн хаалга гаднаас.нь цоожилчиж. Заа баларсан хаана ирчвээ, хүний газар хүнд алуулдым байж л гэж бодлоо. Хүн ёолохын хажуугаар хүний биеийг нэг юмаар цохиод ч байх шиг лүг лүг гэсэн битүүчимээ гараад. .

Шууд л нүд харанхуйлаа л ээж аав 2 л нүдэнд харагджаам чинь. Хүн нээрээ гүн шоконд.орохоор хөдөлж ч чаддаггүйм байлээшд ккк. Тэгээ л суужийтал наашаа хөлийн чимээ гаржинаа. Үүдхэсэгт нь очоод чагнасан яалт ч үгүй наашаа л ирж явна. Заза концерт дууслаа конец фильм гээ л суужийсан газраа л тэр чигтээ хөшчлөө хөдөө газрын манъяк гаж донтон байж гэж бодоод. . Хаалга онгойлоо.. Ах нэг гартаа алх нөгөө гартаа юу ч юм барьжээ. Өөрийн эрхгүй л нүдний нулимс асгарцан.

Ахаа би Монгол хүн. Ээж аав.минь монголд намайг хүлээж байгаа ий ий ахаа намайг битгий л дэ ий ий ккк. . Ах руу харах сөхөө ч байсангүй доошоо сөхөрч суусан чигээрээ доошоо хараа л гингэнээд байлаа. Ах тэгсэн нэг юм өгөөд май гэжийнэ. Арай гэж харсан тавагтай юм байна хоол бололтой. Юу вэ гэсэн оройн хоолноос үлдсэн шөл халаагаад ирлээ будаа агшаах гээд удчилаа хөрөхөөс нь өмнб ид. . Цонхны арам салчихсан салхи ороод хүйтэн байгаа байх хадчихъя. Цонхоор салхи сийгээд байхаар хаалга саваад онгойгоод байдаг юм чамайг айх болуу гээд түр гаднаас нь юмаар хөшцийн гэдэг байгаа кккк юүүүүүүю би нээрээ өөрөөсөө ичсэнгэж. . Нулимсаа арччаа л шөлийг нь идсэн кккк аягүй гоё амттай зутан байсан ккк. Аа нээрээ ах хүүтэйгээ хоюула амьдардаг эхнэр нь 2 жилийн өмнө өнгөрсөн гэсэн. Хүү нь хөөрхий жоохон саажилттай тархинб өвчтэй тэгд унтахаас нь өмнө дөрвөлжин мод шиг юмаар массаж хийж цохиж өгдийн байлээ. Сайн унтддаг гэсэн тэхээр. .

Тэгээ л маргааш нь өглөө эрт ав хүү 2 портерооро терминал хүргэж өгсөн дөө. Баярлалаа гээд 20000вон өгсөн хүүтэйгээ амттай юм авч иднэ. Салхилмаар байвал ирж байгаарай гэсэн. .
Их сайн хүн. . Аав шиг минь. .

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*